БНХАУ-ын Чи Чи Ха Ар компанид эрүү үүсгэн шалгаж байна
төсвөөс хэчнээн төгрөг зарцуул үрэн тарна хийчихээд байгаа манай сайт өмнө нь онцлон хүргэж байсан. Чи Чи Ха Ар компани болон Бэрх зараа компаниудтай хийсэн гэрээг цуцалсан байна.
Мөн анх тендерт шалгарч, зам засварын ажил гүйцэтгэж байсан Чи Чи Ха Ар компани Бэрх зараа компанитай үгсэн хуйвалдаж, улсын хөрөнгийг завшсан байж болзошгүй гэж үзэж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд энэ хэрэгт Эрүү үүсгэн шалгаж байгаа хэмээн албаны хүн мэдээллээ.
Мөн тэрээр БНХАУ-ын Чи Чи Ха Ар компани нийт долоон тэрбум төгрөгийг ажил авсан. Гэтэл 6.5 тэрбум төгрөгийн ажил хийсэн байгаа юм. Үлдсэн 500 сая төгрөгийг цагдаагийн байгууллага тухайн байгууллагаас гаргуулж өгөх байх гэлээ.
Өнөөдөр Монос-ын товчооноос 22-ын товчоо хүртэлх таван км авто зам тавих ажил үлдээд байгаа. Гэвч өмнөх гэрээг цуцлаагүй байсан учраас ажил түр зогсоод байгаа аж. Ямартаа ч хууль хяналтын байгууллага шалгалтаа явуулж дууссаны дараа тендер зарлаж зам тавих ажлыг үргэлжлүүлэх юм байна.
АМИ
Оллоо.мн