Минии дэлгүүр сүлжээний салбаруудыг хаана
дэлгүүрүүдээс өндөр, лангууд дээрх бүтээгдэхүүнүүддээ хяналт тавьдаггүй зэрэг үйл ажиллагааны доголдол ихтэй.
Тэгвэл тус дэлгүүрийн талаарх иргэдийн гомдол Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хүрсэн бололтой. Учир нь ШӨХТГ-аас тус сүлжээ дэлгүүрүүдийн салбаруудын үйл ажиллагааг зогсоож хаах болсоноо өнөөдөр 16.30-д албан ёсоор зарлах гэж байна. Энэ үеэр ямар үндэслэлээр хэзээнээс хаах болсон тухайгаа дэлгэх юм байна.
Дашрамд дуулгахад тус сүлжээнийхэн жилийн өмнө хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалж байгаад ШӨХТГ-т баригдаж, хариуцлага тооцуулж, анхааруулга авч байсан удаатай.
Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй Минии сүлжээ супермаркетууд улсын хэмжээнд 100 орчим франчайзингийн дэлгүүрийг ажиллуулдаг байна.
Г.Уянга
Оллоо.мн