Албан хаагчдыг сэлгэн ажиллуулах шийдвэрт гарын үсэг зурлаа
хамтарсан шийдвэрт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нар өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа.
Энэхүү баримт бичиг нь УИХ-ын Тамгын газар, БХЯ-ны албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байран дээр суралцах, мэргэжил, мэргэшлээрээ хөрвөх чадвартай болгох тогтолоцоог бүрдүүлэн хэвшүүлэх, үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.