Газарзүй, ШУ-ны Монгол Вундеркинд олимпиадаас шалгарсан хүүхдүүд дэлхийн аваргад өрсөлдөнө

сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа ажээ. Энэ нь түүх, газарзүй, шинжлэх ухааны Монгол вундеркинд 2013 олимпиад юм. Уг олимпиадын нээлот энэ сарын 30–нд МУИС-ийн Газарзүй, Геологийн Сургууль /МУИС-ийн ҮII байр/-д болно.

Оролцогчид гурван үеийн турш мэдлэг чадвараараа өрсөлдөх бөгөөд зорилго нь бол сурагчдын газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршиж байгаа. Түүнээс гадна хүүхэд багачуудынхаа газарзүйг шимтэн судлах, олон талт мэдлэг эзэмших хүсэл сонирхлыг нь дэмжих, байгальд ээлтэй хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.

Энэ тухай National Geographic Монгол төслийн удирдагч А.Дэлгэржаргал Олимпиадын асуултууд нь National Geographic-ын агуулга, стандартаар явагдаж, оролцогчид маань англи хэлээр тест бөглөх нь Монгол вундеркинд 2013 олимпиадын гол онцлог. Ингэснээр монгол хүүхдүүд маань америкийн боловсролын стандартаар мэдлэгээ сорьж, үүнийхээ зэрэгцээ олон улсын стандартад тэнцсэн мэдлэгийн түвшинд хүрч өрсөлдөнө гэсэн үг. Байгаль, газарзүйн шинжлэх ухааны талаар маш олон зүйлийг сурагч хүүхдүүд маань мөн эцэг эхчүүд ч мэдэж авна гэдэгт бид итгэлтэй байгаа. Цаашид энэ олимпиад хоёр жил тутам зохион байгуулагдаж монгол хүүхдүүдийн боловсрол мэдлэгт хувь нэмрээ оруулна гэдгийг дуулгахад таатай байна гэлээ.

Олимпиадад Ерөнхий боловсролын сургуулийн 6-10-р ангийн буюу 16 болон түүнээс доош насны сурагчид оролцох боломжтой. Англи хэлний мэдлэгтэй, газарзүй, түүх, шинжлэх ухаан зэрэг салбарыг сонирхдог, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой хүүхдүүдэд нээлттэй. Бүртгэл энэ сарын 27-ыг хүртэл явагдах юм байна.

Дашрамд дуулгахад олимпиадын эхний гурван байрт орсон ялагчид эх орноо төлөөлөн ирэх долдугаар сард ОХУ-ын Санкт Петербург хотноо болох National Geographic-ийн дэлхийн аварга шалгаруулах олимпиадад оролцох эрхийг зардлын хамт гардах гэнэ.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button