Д.Тэрбишдагвыг хууль бус томилгоо хийсэн хэмээн Цэцэд хандав
бусаар Онцгой байдлын ерөнхий газрын даргыг томилж, хурандаа цол олгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн иргэн П.Сэрсмээ Үндсэн хуулийн цэцэд хандаад байна.
Түүний хэлж байгаагаар Шадар сайд Д.Тэрбишдагвын Т.Дуламдоржид цол олгосон нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д Засгийн газар Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах гэсэн заалтуудтай нийцэхгүй байна гэж үзжээ.
Тиймээс Үндсэн хуулийн Цэц, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар энэ асуудлыг нягтлан үзэж, Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасныг үндэслэн Т.Дуламдоржийг Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилсон Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.
Ами
Оллоо.мн