Налайхын бичил уурхайчдыг зөнд нь орхиж болохгүй

үехэн чих дэлссээр хүмүүс ч дөжирчихөж.

Саяхан МХЕГ, Ашигт малтмалын газраас томилогдсон ажлын хэсэг гарч, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нүүрсний уурхайнуудын хөдөлмөрийн аюулгүй байдалд шалгалт хийж заримыг нь лацдаж хаасан.

Налайхын уурхайн 177 аманд 1500 орчим хүн гар аргаар нүүрс олборлодог гэсэн албан бус судалгаа бий. Тэд ойролцоогоор жилд нэг сая орчим тонн нүүрс олборлож, борлуулдаг байна.

Гэтэл далд уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, байнга осол гардийн улмаас өнгөрсөн онд л гэхэд 20 орчим хүн амь насаа алджээ. Тиймээс ажлын хэсэг бичил уурхайгаас ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, нөхөн сэргээлт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчин, хүн амд үзүүлэх нөлөөллийг шалгаж санал, дүгнэлт боловсруулах аж.

Харин шинэ дүгнэлт гарсан ч хэрэгжихгүй байж, хүйтэн сэрүүн орох үед бичил уурхайчдаа зөнд нь тавьчихгүй л байгаасай. Өөрөөр хэлбэл, Налайхын асуудлыг дахин хөндөгдөхөөргүй нэг тийш нь болгомоор байна. Эс тэгвэл жил ирэх тусам тус уурхайд амиа алдах иргэдийн тоо өсөх нь.

Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажлын байрыг нь аюулгүй тогтвортой байлгах төслийг Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Төслийн хүрээнд хувиараа алт олборлогчдыг л зохидуулаад байгаа сурагтай.

Харин Налайхын нүүрсний нинжа нарыг зохион байгуулалтад оруулах талаар огт ярихгүй байгаа нь хачирхалтай. Энэ уурхай ашигт малтмал ихтэй ч хөдөлмөр эрхлэх боломж хомс. Түүнчлэн хувиараа нүүрс олборлогчид ядуугийн эрхээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг огт хангалгүй, улаан нүцгэн гартаа хүрз, жоотуу барин уурхай руу орж байна.

Нөгөө талдаа нийслэлчүүдийг өвлийн хүйтнийг давахад гол зогоодог түлш нь Налайхын нүүрс байдаг. Тиймээс тус уурхайг хэзээ ч ажиллуулахгүй хаана гэвэл худлаа. Үүнийг тус дүүргийн удирдлагууд ч хэлдэг. Тухайлбал ИТХ-ын дарга А.Ганболд Уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоох боломжгүй. 30 гаруй мянган хүн зөвхөн тус уурхайгаас амьдралаа залгуулж байгаа. Үүнийг ганц шийдвэрээр таслан зогсооно гэдэг утгагүй гэсэн байдаг.

2010 онд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон Бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулах журам батлагдсан. Энэ хууль, журамд Налайхын асуудал зүй ёсоор орно.

Гэвч хүний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг Налайхын уурхай бахь байдгаараа үйл ажиллагаагаа явуулсаар өдийг хүрлээ. Өнгөрсөн сард Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах нь сэдэвт үндэсний форум зохион байгуулагдсан.

Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг бичил уурхайн талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Манай яам хуулийн хүрээнд бичил уурхайг олон улсын жишгээр зөв голдрилд оруулж хөгжүүлэх чиглэлийг баримтална. Ил тод, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай, хууль дээдэлсэн, харилцан ашигтай зарчмын харилцааг дэмжинэ гэсэн юм.

Тиймээс Д.Ганхуяг сайд та хэрэгжүүлэх ажлынхаа тэргүүн эгнээнд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, юуны түрүүнд Налайхын бичил уурхайчдыг цэгцлэх цаг болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button