Халамжинд халуурсан оюутнууд сурах үүргээ умартжээ

тэтгэлэг олгож байгаа болов уу. Өнөөдрийн байдлаар их дээд сургуулийн өдрийн ангид сурч байгаа 160 гаруй мянган оюутанд зориулж улсын төсвөөс өчнөөн мөнгийг оюутны үндэсний тэтгэлэг нэрийн дор өгч байна. Үүний хажуугаар сургалтын төлбөрийн зээл тусламж гэх мэт мөнгийг бас л өгдөг.

Үүгээр ч дуусахгүй орон нутгийн оюутнуудыг амралтаараа гэртээ харихад нь замын зардлын 50 хувийг төрөөс даадаг бол мөн л тэднийг амар тайван санаа зовох зүйлгүй сургуульдаа ирж, очиж байг гээд нийтийн тээврээр үнэгүй зорчуулах билет хүртэл өгдөг.

Гэтэл оюутнууд татвар төлөгчдийн мөнгөнөөс ийм их хувь хүртэж байж нийгэмд тустай зүйл хийж төдийлөн харагддаггүй. Үүнээсээ илүү гэмт хэрэгт холбогдох нь их байгаа нь туйлын харамсалтай. Оюутнуудын тэтгэлэг буусан өдрүүдэд эрүүлжүүлэх байр нилээд ачаалалтай байдгийг холбогдох хүмүүс хэлж байсан. Энэ нь хавтгайруулсан халамжинд халуурсан оюутнууд сурах үүргээ умартсаныг харуулж байгаа хэрэг юм.

Сургалтын төрийн сангаас сургалтын зээл буцалтгүй тусламж олгох үйл ажиллагаа 1993-1995 онд оюуны чадавхи сайтай боловч төлбөрийн чадваргүй оюутнуудад тусалж дэмжих чиглэлээр эхэлсэн бол 1996-1999 онд нэн ядуу болон амьдралын баталгаажих түвшин доогуур айлын оюутан хүүхдэд, 2000 оноос хойш ядуу, өнчин, малчин, бага орлоготой, төрийн албан хаагчийн хүүхдэд зээл буцалтгүй тусламж олгох, 2003 оноос сумдад төрийн албан хаагч бэлтгэх зардал гэх мэтээр хүрээгээ тэлж 1994-2004 онд сургалтын зээл буцалтгүй тусламжинд хамрагдагсад 8,0 мянгаас 40,0 гаруй мянга болтлоо өсчээ. Мөн засгийн газрын 347/2010,19/ 2012-р тогтоолуудаар бүх оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянга, үндэсний тэтгэлэг хэлбэрээр сар бүр 70200 төгрөгийг бэлнээр авч эхлээд байгаа юм.

Энэ мэтчилэн төрөөс оюутнуудад үзүүлэх зээл, буцалтгүй тусламж жил ирэх тусам хүрээгээ тэлсээр.

Үүнийгээ боловсролын чанар, оюутны сурах идэвхийг сайжруулах, тэднийг дэмжих зорилгоор өгч байгаа хэмээн тайлбарладаг. Гэтэл эдгээр хөтөлбөр ямар үр дүнтэй байгаа, оюутнуудад хэрхэн яаж хүрч байгаа талаар хяналт үнэлгээ шинжилгээний ажил хийгдээгүй өдий хүрсэн нь мэргэжлийн ур чадвартай, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадавхитай үндэсний боловсон хүчин бэлтгэхэд муугаар нөлөөлж байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оюутнуудад стипенд өгнө хэмээн амлаж улмаар сонгогдсоныхоо дараа Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг өөрөө санаачлан батлуулсан. Энэ хуулийн дагуу 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс оюутан бүрт сар бүр үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг өгч эхэлсэн. Харин энэ нь хэнд ч хэрэггүй үр ашиггүй татвар төлөгчдийн мөнгийг дэмий урсгасан зүйл болохыг бид сүүлийн жил гаруйн хугацаанд харлаа. Учир нь оюутнуудын хамгийн чухал үүрэг бол сурах. Гэтэл хавтгайруулан тараасан бэлэн мөнгийг оюутнууд хичээл ном сурах үйлсдээ бус идэж ууж наргиж цэнгэхэд зарцуулж байна.

Оюутны мөнгө буусан өдөр Улаанбаатар хотын бүх баар цэнгээний газар дүүрсэн байдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Мөн Монголын оюутнууд сурч боловсрохдоо санаа зовохоос илүүтэй өмсөж зүүсэн хувцсандаа санаа зовдог нь бас л нэг эмгэнэл.

Энэ бүхнээс харахад сүүлийн үед хэт хавтгайруулан, бүх оюутнуудад эргэн төлөгдөхгүй,тодорхой шалгуургүй тусламжийн хөтөлбөр явуулж байгаа нь дэмжлэг гэхээсээ илүүтэй, үр ашиг багатай, төрд зардал үүрүүлсэн халамжийн шинжтэй хөтөлбөр болж байна. Оюутнуудад төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг сурах идэвхи сайжирна, сайжирч байгаа гэж хариулж байгаа ч бодит байдалд нөлөөлөхгүй байна. Харин ч сурах гэхээсээ илүү зүгээр үнэгүй боловсрол эзэмшиж, дипломтой болох сонирхолтой хүмүүс олон болж байна. Тиймээс төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны бодлогод өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм.

Бүгдэд нь хавтгайруулах биш үнэхээр сурах үүргээ ухамсарлаж яваа онц сайн суралцаж буй оюутнуудад хэд ч бай мөнгийг нь өгөх нь зөв. Харин сурсан нэр зүүн үлгэн салган яваа оюутнуудад татвар төлөгчдийн мөнгөнөөс өгөх шаардлагагүй юм.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button