Цэвэр ариунаас гоо үзэсгэлэнд…

2013 оны 3 дугаар сарын 22 . Улаанбаатар хот, Ханбүргэдэй их дэлгүүр

Сувдан эдлэл чухам юуны учир хүн төрөлхтний сэтгэлийг ховсдон татсаар ирсний нууцыг мэдрүүлсэн нэгэн үдшийн арга хэмжээг алдарт Sсhoeffel брэнд Ханбүргэдэй их дэлгүүр хамтран Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Дээд зэргийн тансаг сувд болон сувдан үнэт эдлэлээрээ алдартай Германы Schoeffel брэнд Ханбүргэдэй их дэлгүүрт анх удаа чамин хийцтэй нандин сувдны коллекциудаа дэлгэн танилцуулж байгаа нь энэ юм.

Сувдны бишрэм гоо үзэсгэлэн, цацрах нууцлагдмал туяа, цэвэр ариун чанарыг биширч Passion for Pearls буюу Сувданд татагдахуй хэмээн нэрлэсэн энэхүү үйл ажиллагаагааны үеэр танилцуулсан Couture болон Classic коллециудын үнэт эдлэлүүд нь 18 кратын алтан дээр сувдыг суурилуулж, гайхамшигтай зохиомжтойгоор очир эрдэнийн чулуу болон индранил, бадмаараг чулууг хослуулан маш нарийн урлажээ. Сувд нь энэхүү цуглуулгын хамгийн чухал гоёл учир түүнийг сайтар шилж сонгон чимэглэдэг байна. Collier хэмээх коллекци нь төгсгөлдөө онцгой эрх болон чанарын баталгааг гэрчлэх 18 кратын брэндийн лого бүхий алтан пайзтай, хянамгай нарийн шилж сонгосон сувднуудаас бүрдсэн гоёмсог чамин сувдан сондорууд нь тус арга хэмжээнд уригдан ирсэн бүсгүйчүүдийн харааг өөрийн эрхгүй булааж байв.

Монголчууд охин үрээ хясаанд нуугдсан сувд лугаа адил цэвэр ариун хэмээн зүйрлэн хайрлаж хамгаалдаг. Үнэхээр бүсгүй хүний гоо үзэсгэлэн, ариун нандин чанар, эрхэмсэг оршихуйн бэлгэ тэмдэг бол яах аргагүй сувд эрдэнэ гэдгийг харуулах шиг хүндэтгэлийн хивсэн дээгүүр бардам алхлах загвар өмсөгчдийн зүүсэн сувдан гоёл уригдан ирсэн зочдын нүдийг хужирлаж байлаа. Сувдны гол онцлог бол амьд амьтан хясаанаас гаргаж авдаг цорын ганц үнэт чулуу билээ. Тиймээс байгалийн амьд өнгө туяа, энерги, хосгүй үзэсгэлэнт чанар нь өөрөө хүн төрөлхтний сэтгэлийг татсаар иржээ.

Schoeffel брэндийн хувьд сувдны энэхүү байгалийн өвөрмөц шинжийг маш нарийн мэдрэмжтэйгээр үнэт эдлэлээр баяжуулан улам боловсронгуй болгон урлаж, дахин давтагдашгүй загварыг гаргаж хэрэглэгчиддээ хүргэдгээрээ дэлхий дахинаа бишрэм амжилтыг олж нэр алдраа мөнхөлжээ. Schoeffel брэндийн сувдан эдлэл нь 19-р зууны эрхэмсэг хатдын үеэс өнөөдрийг хүртэл үе үеийн бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, зэрэг зиндаа, хайр сэтгэл, хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болсоор ирсэн байна. Тэгвэл одоо үнэ цэнээ мэдэрдэг үзэсгэлэнт Монгол хүүхнүүд маань гайхамшигтай дэгжин, сэтгэл татам загварлаг бас ихэд дур булаам төрхтэй харагдах алдарт Schoeffel-н сувдаар өөрийгөө чимэн тольдох цаг ирснийг Ханбүргэдэй их дэлгүүрт очоод та мэдрэх болно.

Schoeffel-ийн нээлтийн үйл ажиллагааны тайз засал нь ягаан, хөх өнгө холилдон сувдны өлгий нутаг далайн зөөлөн салхийг санагдуулам зөөлөн таатай орчинг бүрдүүлжээ. Эгшиглэх хөгжмийн аялгуу нь зах хязгааргүй уудам далайн давалгаанаас халин нарны туяаг нэвтлэх мэт тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ. Олон янзын өнгө, хэлбэр дүрс, хэв маяг бүхий сувдан сондор болон сувдан үнэт эдлэлүүдийг тэнгэрийн од мэт гялалзуулж цувуулан байрлуулсан нь уригдан ирсэн зочдын харааг булаан сэтгэлийг баясгах нь нэн тааламжтай аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button