Тамаас ирсэн солиот
бэлэн болжээ.
Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажиллахдаа улстөр, эрэн сурвалжлахын чиглэлээр дорвитой нийтлэлүүдийг уншигчдадаа хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл энэ удаа үргэлжилсэн үгийн бүтээлүүдээсээ түүвэрлэн хэвлүүлсэн, тууж, өгүүллэгийн номоороо уншигчидтайгаа уулзахаар шийджээ.
Өмнөтгөлийн оронд Амьдрал бол тэгш шугам хэмээх содон бодролоор эхэлж, Гүүрэн дээрх бүсгүй, Эзэн хааны үхэл, Чулууг шүүсэн нь, 2012 зэрэг өвөрмөц сэтгэлгээт өгүүллэгүүдээр баяжин, Бурхадын орон нь чөтгөрийн орогнох газар юм хэмээх өгүүлбэрээр төгссөн энэхүү ном танд цоо шинэ ертөнцийг нээж, огт өөр мэдрэмж өгөх нь лавтай.
Г.Уянга
Оллоо.мн