Нохой буудахад дэд хөтөлбөр батлах хэрэгтэй гэнэ үү
хандаж Тэр муур, нохойнуудаа цэгцлээч. Саяхан нэг хүн золбин ноход ноцоод, бараг идүүлчих дөхсөн байна. Яагаад энэ асуудал ингэж хэл ам татлаа байдаг юм гэв. Харин Б.Энхсайхан дарга Ээ хэцүү асуудалтай шүү дээ. Хотын хэмжээнд 10-хан анчинтай. Өдөрт 250-300 муур, нохой алж байна. Гэтэл нохой, муур тус бүрийг 5000 төгрөгөөр үнэлдэг. Ядаж байхад эдгээр амьтад амархан үржих юм. Тэгэхээр үнэлгээг нь жаахан нэмээд, эсвэл золбин нохой, муур устгах дэд хөтөлбөр баталж болдоггүй юм уу гэж хэлээд удирдах ажилтнуудын элгийг хөшөөх шахав. Уг нь ч золбин нохой, муур устгах ажил нь маш чухал, иргэдийн аюулгүй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нэг хүчин зүйл. Гэхдээ дэд хөтөлбөр арай ахдах байх аа.