Аглуу шагчидтай дайн зарлалаа
Учир нь, Х-ТҮЦ продакшны Папараци тоглолтын үзэгчдийн суудал өдрөөс өдөрт дундарсаар байгаа аж. Тус хамтлагийнхан үүний шалтгааныг шагчидтай холбон үзэж байгаа гэнэ.
Ихэнх хүмүүс Хошин урлагийнхан cap бүр шинэ тоглолт тавьж, ард түмний мөнгөөр халаасаа түнтийлгэж байна хэмээн битүүхэн харддаг.
Гэвч тэдний дундаас тасалбарын шагчид багагүй мөнгө цавчдаг байна. Ажилдаа гаршсан шагчид сүүлийн үед тоглолтын тасалбарыг хоёр өдрийн өмнө худалдан авч, тоглолт эхлэхээс хэдхэн минутын өмнө 2000-5000 төгрөгөөр өсгөн зардаг аж. Тиймээс уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор Аглуу тэргүүтэй жүжигчид Шагчдыг урлаг, соёлын үйлчилгээ явуулдаг байгууллагуудын үүднээс хөөн зайлуулахын төлөө боломжтой бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ.