Төрийн албанд орсон хүн уран бүтээл хийж болохгүй гэсэн зүйл байхгүй
cap ирсэнтэй холбоотойгоор Монголын аялал жуулчлалын газартай хамтран түүхэн дурсгалт болон соёл урлагийн томоохон ажил хийхээр төлөвлөж санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шинэ ажил аваад хамгийн эхэнд юу хийсэн бэ?
-Шинэ ажил аваад Соёл урлагийн газрын тухай тогтоол зохион байгуулж, дүрэм журам дээр ажиллаж байна. Мөн харъяа байгууллагуудын үйл ажиллагааг орчин үеийн стандартад хүргэн өөрчлөх болон томоохон баяр наадамыг залуучуудын сэтгэлд хүргэх тал дээр нэлээдгүй анхаарч ажиллаж байна. Одоогоор арван жилийн сурачид, оюутнуудын урлагийн томоохон наадмуудыг зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн мансууруулах бодис, хар тамхинаас урдчилан сэргийлэх боловсрол олгох баримтат киног хийхээр төлөвлөж байгаа. Улаанбаатарын ухамсарт иргэн төлөвшүүлэх Хотдоо инээмсэглэл бэлэглье төле хичээлийг бэлтгэж ирэх намраас их дээд сургуулиудад хөтөлборийн дагуу оруулахаар төлөвлөсөн.
-Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газаp яагаад хамтран ажиллах болов?
-Аялал жуулчлалын газартай өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хамтран ажиллах талаар хэлэлцээр хийж эхэлсэн. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа эхэлж байна гэж хэлж болно. Энэ санамж бичгийн үр дүнгээр Аялал жуулчлалын газартай жуулчлалын улирал буюу зуны гурван сараар урлагийн нэгдсэн тоглолт, аялалын шинэ маршрутын үр дүнгийн ачаар жуулчдын анхааралыг татах зорилготойгоор хамтран ажиллахаар боллоо. Мөн урлаг, уран бүтээлчдийг дэмжих, тэтгэх хоёр үндсэн зорилгыг тусган ажиллаж байна. Нийслэлийн түүх соёлын үзмэрүүдийг сэргээн засварлах, тэдний үзмэрийн чанарыг стандартад хүргэх зорилт тавиад байгаа.
-Соёл урлагийн газар ямар үйл ажиллагаа явуулдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Байгууллагынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Нийслэлийн соёлын байгууллагуудын харъяа газруудыг хянаж, чиглэл өгч ажилладаг. Манайх нийслэлийн засаг даргаар удирдуулан соёл урлагийн бүх үйл ажиллагааг хариуцдаг. Мөн Нийслэлийн иргэдийг соёлжуулах, хотын соёлыг гадаад, дотоодод таниулж суртал сурталчилгаа хийдэг байгууллага юм.
-Танай байгууллага хамгийн сүүлд ямар ажил хийв?
-Хийх ажлуудынхаа төлөвлөгөөг гаргаад ерөнхийдөө дууслаа. Төлөвлөгөөнд тусгагдсан 2013 онд хийх 100 гаруй ажлыг хийж эхлээд байгаа. Тухайлбал, жуулчдын анхаарлыг татах зорилгоор байгалийн үзэсгэлэнт газруудад томоохон урлагийн тоглолтуудыг хийхээр Аялал жуулчлалын газартай хамтарч хийхээр төлөвлөөд байна. Энэ нь энэ оны эхний ажил болох юм.
-Урлагийн салбараас төрийн албанд орлоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тодорхой хэмжээнд олны танил хүн төрийн албанд орохоор нэлээдгүй сенсаци тарьсан байх. Миний бодлоор энэ тийм сүртэй зүйл гэж бодохгүй байна. Урдахь ажлаа хийх гээд их завгүй байна. Одоогоор хов жив хөөцөлдөх сонирхол алга. Би ажлаа хүлээн аваад сарын хугацаа өнгөрөөд байна. Шинэ ажилдаа бүх анхаарлаа хандуулж байгаа.
-Өнгөрсөн сарын хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэв?
-Соёл урлагийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт болон баримтат киноны сэргээх, их дээд сургуулиудын урлагийн наадмууд, урлаг соёлын тоглолтуудын боловсруулалт гээд нэлээдгүй ажлуудыг гүйцэтгэсэн байна.
-Хувийн уран бүтээлээ хийж байна уу?
-Төрийн албанд орсон хүн уран бүтээл хийж болохгүй гэсэн зүйл байхгүй. Дунд голын дугуйлан цомгоо гаргахаар хоёр жилийн турш ажллаж байна. Удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгаа.