Бурханд илгээсэн захидал ганцаарчилсан жүжиг тоглогдлоо
уран бүтээлүүд шүүгч, үзэгчдийн хүртээл болж байна. Өчигдөр наадмын Ганц хүний жүжгийн төрөл-д өрсөлдөж буй бүтээлүүд Хүүхэлдэйн театрын тайзнаа амиллаа. Олон улсын наадам болж хүрээгээ тэлсэн Гэгээн муза Х’-ын ганц хүний жүжгийн төрөлд энэ удаад Канад, Коссова, Македон, Монголын уран бүтээлчид өрсөлдөж байгаа юм.
Тэдгээр уран бүтээлчдээс өчигдөр УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэгийн Бурханд илгээсэн захидал бүтээл үзэгчдийн хүртээл болов.
Драмын төрлүүд дотроос уран бүтээлчдээс чамгүй ур чадвар шаарддаг эл төрөлд жүжигчин Д.Ганцэцэг Эрик- Эммануил Шмитийн зохиолоос сэдэвлэн бичсэн Бурханд илгээсэн захидал жүжгээрээ нэр дэвшин өрсөлдөж ганцаарчилсан төрлийн салхийг хагалахаар тайзан дээр гарсан юм.