Ерөнхийлөгч Өвөрхангай аймагт ажиллалаа

малчдын хаваржилтын байдалтай танилцан 24-ний өдөр Бүрд сумын төвд иргэдтэй уулзаж, иргэд, малчдын үгийг сонсч үг хэллээ. Мөн Бүрд сумын Хөөвөрийн гүүрийн Үзүүр овоонд хаваржиж байгаа хоёрдугаар багийн малчин Т.Дагвын хотонд зочилж хаваржилтын байдалтай танилцлаа. Аймгийн сайн малчин Т.Дагвынх тарган сайхан хаваржиж байгаа талаараа ярьж нутаг орныхоо сонин сайхнаас танилцуулав.

Ерөнхийлөгч мөн өдрийн орой Ар хөшөөтөд хаваржиж байгаа дөрөвдүгээр багийн малчин Д.Төмөрбаатарынд зочилж тэндээ хонон айл саахалтын малчидтай уулзаж тэдний амьдрал ахуй, мал сүргийн байдалтай танилцан хууч яриа дэлгэцгээсэн юм.

Бүрд сум хэдийгээр өнгөрсөн өвлийг зудтай, гамшгийн байдалд өнгөрүүлсэн ч малын хорогдол харьцангуй багатайгаар хавартай золгож бог мал ид төллөж байна.

Ерөнхийлөгч гуравдугаар сарын 25-ны үүрээр Бүрд сумын нутагт орших Монгол Улсын төв цэгийн Уяа хэмээх өндөрлөгт гарч өглөөний мандах нарыг угтлаа. Үүний дараа Монгол Улсын төв цэгт хүрэлцэн очиж төв цэгийг тэмдэглэсэн цагаан суварганд сүү өргөж хүндэтгэл үзүүлэн тулганд гал бараав.

Үүний дараа хоёрдугаар багийн Иргэдийн нийтийн Хуралд оролцон Төсвийн шинэ хуулийн дагуу иргэд тус багт хуваарилагдсан 40 сая төгрөгийг хэрхэн зарцуулах талаар ярилцсан хэлэлцүүлгийг сонсч үг хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button