Зайсанг нийслэлд шилжүүлэх эсэх нь УИХ-ын эрхийн асуудал гэнэ
байгаа. Иргэд газрын гэрчилгээгээ авахыг хүссэн ч тус яам иргэдэд газар өгөхгүй гээд байдаг. Мөн 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Загджавын гарын үсэгтэй газрын гэрчилгээг ч хүчингүй хэмээн БОНХЯ иргэд хоёрын хооронд зөрчил үүсээд буй.
Учир нь Зайсан тусгай хамгаалалттай газар нутаг учраас БОНХЯ- ны харьяанд байдаг аж. Тийм ч учраас тус яамны зүгээс иргэдийн газрыг эргүүлэн авна гээд байгаа. Тийм байтлаа аж ахуй нэгж, байгууллагуудад аялал жуучлалын зориулалтаар газар олгон, тэр газруудыг нь орон сууц барин зөвшөөрлийг зориулалтын дагуу ашиглахгүй байхад тус яамнаас дуугараагүй.
Энэ талаар Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодруулахад Газрын зохион байгуулалтын талаар нийслэлд ямар нэгэн мэдээлэл, харьцаа байхгүй. Нийслэлийн зүгээс Зайсангийн ройныг нийслэлийн нутаг дэвсгэрт оруулах шаардлагатай гэж Засаг даргын зүгээс үзэж байгаа. Яагаад гэвэл тэнд иргэд амьдарч байна. Хөрөнгө оруулалт хийсэн ч нийслэл хийх үү, Ногоон хөгжлийн яам хийх үү гэдэг асуудал байдаг. Ер нь Зайсанг нийслэлд шилжүүлэх эсэх нь УИХ-ын эрх хэмжээний асуудал гэв.