Бааварт амиа хорлох шалтгаан байгаагүй гэнэ

амралтын өдрөөр түүнийг өрөөнийхөнтэйгээ муудлацсан тул сахилгын камерт хийжээ. Гэтэл түүний хоригдож байсан өрөөнд гал гарч түүний хоёр гар, нуруу, нүүрэн хэсэг нь бүхэлдээ түлэгдэж одоогоор түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Энэ хэрэг явдлын дараагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг амиа хорлохыг завдан ийм үйлдэл хийх болсон хэмээн мэдээлж байсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор түүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь хэвлэлийн хурал зарласан юм. Тэд сэтгүүлчдэд түүний биеийн байдал тун хүнд байгааг дуулгасан. Гуравдугаар зэргийн түлэгдэлтэй, гуурсаар шингэн юм ууж байгаа бөгөөд маш ихээр ханиалгаж хар юм гарч ирж байна хэмээсэн юм.

Харин түүний өмгөөлөгч Бааварт амиа хорлох шалтгаан байгаагүй. Тэрээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дүгээр заалт буюу хар тамхи хэрэглэсэн, мөн хадгалж байсан гэсэн хэргээр шалгагдаж байсан. Харин энэ хэрэгт буруутай нь тогтоогдвол хамгийн дээд тал нь хоёр жилийн ял оноох хуулийн заалттай хэмээсэн. Тиймээс тэрээр сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан гэж мэдэгдсэн юм.

Түүний хэрэг анхан шантандаа явж байгаа бөгөөд анхны шүүх хурал нь гуравдугаар сарын таванд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж харин шүүгдэгч шүүх хуралд хоцорч ирсэний улмаас тэр дороо баригдаж цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод байсан билээ. Харин түүний шүүх хурал энэ сарын 25 нд болох байсан ч ийнхүү түлэгдэж амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа тул дахин хойшилж ирэх сард болохоор товлогдлоо.

Түүний хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа бөгөөд түүний буруутайг шүүх тогтоогоогүй байхад сэжигтэнтэй ялтан шиг харьцах эрх хэнд ч байхгүй л байлтай. Гэтэл түүнийг тусгаарлах камерт оруулахдаа гав зүүж дөрвөн мөчийг нь хүлж оруулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал. Шүүх хуулийн байгууллага ингэж илт хуулиа зөрчсөн гэдэгт нэг л итгэж өгөмгүй.

Үнэхээр түүний гарт нь гав хөлөнд нь дөнгө зүүж амьдаараа шатаж байхад нь 461 дүгээр ангийн ажилчид нүдэн балай чихэн дүлий сууж байсан бол энэ бол үнэхээр том асуудал. Ард нь хэн нэгэн хүний маш том эрх ашиг яригдах асуудал. Гэтэл зүгээр л нэг уран бүтээл хийж цагтаа гялалзаж явсан ч уран бүтээлээ орхиж хамтлагийнхандаа тоогдохоо больж тайзнаасаа буусан Бааварын үхэл хэнд хэрэгтэй гэж? Магадгүй түүний хэрэг дэлхий нийтийг бүхэлд бүрхэж манай оронд ч аюулын харанга дэгдээж байгаа хар тамхины хэрэгтэй холбоотой болохоор нилээд ноцтой байж болох л юм. Тиймээс л түүний үхэл хэн нэгэнд хэрэгтэй байсан ч юм билүү.

Гэвч ШШГЕГ-аас эрс өөр мэдээлэл өгсөн. Тэрээр камерт байгаа хүмүүстэйгээ маргалдаж зодолдож харгалзагч нарыг элдэв бусаар доромжилж байсан учир түүнийг тусгаарлах өрөөнд оруулсан. Харин түүний өрөөнд гал гарах цахилгааны ил гэмтэл байгаагүй хэмээн мэдээлсэн. Тэгээд ч хүн 10,20 минут шатвал шууд үхнэ нэг минутын дотор ирж галыг унтраасан.Тэрээр өөрийгөө шатаахыг завдсан гэж мэдэгдсэн.

Энэ бүхний үнэн мөнийг тогтоохоор ажиллаж байгаа. Хачирхалтай нь түүний хоригдож байсан өрөөнд камер байгаагүй талаар эх сурвалжууд мэлээлсэн. Бүх өрөө камертай байх ёстой атал тусгаарлах өрөө камергүй байсан нь гайхмаар. Одоогоор гал гарсан өрөөнд шинжээчид ажиллаж байгаа гэнэ. Бааварын яриад байгаа шиг цахилгааны утаснаас гэмтэл гарч дөрвөн мөчөө хүлүүлсэн тэрээр бүхэл бүтэн 20-30 минут амьдаараа улаан галд түлэгдсэн эсэх ШШГЕГ-ынхны мэдээлж байгаагаар өөрийгөө шатаахыг завдаж гал тавьсан ч нэг минутын дотор харгалзагч нар ирж галыг унтраасан зэрэг нь тун удахшүй тодорхой болох юм. Тэр үед л хэн нь үнэн ярьж хэн нь худал ярьсныг харах л үлдлээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button