Гамшгийн менежментийн бүсийн зөвлөлдөх хорооны хуралдаан эхэллээ
Энэхүү хуралдаанд Афганистан, Бутан, БНХАУ, Вьетнам, Энэтхэг зэрэг 19 орны 50 гаруй төлөөлөчид оролцож байгаа юм. Зөвлөлдөх хорооны хуралдаан манай улсад болсноор гамшгийн удирдлагын салбарт хуримтлуулсан тэргүүн туршлага, сургамж болон одоо хэрэгжүүлж байгаа шинэлэг санаа хөтөлбөрүүдийн талаар санал солилцох чухал ач холбогдолтой юм. 9-р хурлыг зохион байгуулж байсан Камбож улсын засгийн газар хороог тэргүүлдэг. Харин манай улс 10-р хуралдааныг зохион байгуулснаар хорооны тэргүүлэгчээр томилогдох юм.
Сүүлийн жилүүдэд гамшиг, аюулт үзэгдлээс болж эдийн засагт учрах хор нөлөөл нэмэгдэж, монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсээр байгааг шадар сайд онцоллоо. Тиймээс хуралдаанаас гамшгийн эрсдлийг бууруулах, үйл ажиллагааны стратеги боловсруулж, Азийн бэлэн байдлын төвийн үйл ажиллагааг чиглүүлэх юм.
Зөвлөлдөх хорооны хуралдаан нь гамшгийн эрсдлийн удирдлагыг боловсронгуй болгох , гамшгийн удирдлагыг боловсронгуй болгох гамшгийн аюулыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлөтөнд дасан зохицох болон тогтвортой хөгжлийг орон нутгийн түвшинд уялдуулан төлөвлөх 2 жилийн төлөвлөгөөг боловруулах зорилготой юм.
С.Саранзаяа
Оллоо.мн