Нөөцийн махны чанар муу, үнэтэй байгаад иргэд бухимдалтай байна
холбож худалдаачид тайлбарлаж байгаа юм. Үхрийн шинэ цул мах 9500, ястай мах нь 8800, адууны мах ястай нь 5300, цул нь 6500 байгаа бол хонины цул мах кг нь шинэ хуучнаасаа шалтгаалаад 6700-7300 хооронд Хүчит шонхор зах дээр худалдаалагдаж байна.
Махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж харин иргэдийн орлого хэвэндээ байсаар байна. Энэ нь амьдралд нь хүндхэн ачаа болж байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Арай хямдханыг нь бодоод нөөцийн мах авах гэхээр чанар муутай, амтгүй , савласан мах нь яс голдуу байдаг учраас үнэтэй мах авахаас өөр аргагүй болдгоо иргэд учирлаж байна.
Уг нь төрөөс нөөцийн мах бэлтгүүлж махны үнийг барих бодлого хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй иргэд хаврын хаварт махны үнийн өсөлтөөс болж хямралд ордог байдал өөрчлөгдөхгүй байсаар байгаа юм.Нөөцийн махны хувьд хүрэлцээ хангалттай байдаг. Өдөрт хонь, үхэр адууны мах тус бүр 150 кг ирдэг гэнэ.
Нөөцийн мах бэлтгэдэг цөөхөн компани байдаг учраас хямд өртгөөр туранхай мах бэлтгэж үнэтэй зарж байгаад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Нөөцийн мах худалдааны махнаас 2000-3000 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа ч ийнхүү амт чанар муутай туранхай эцэнхий мах байгаагаас болж иргэд хэдэн төгрөг нэмээд амттай шинэ мах авахыг илүүд үзэж байна. Энэ нь нөөцийн мах зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгааг харуулж буй хэрэг юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн