800 хүн ажилд зуучлуулж орсоноос 8 сарын дараа 20 нь л тэсч үлдсэн
сайд танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
Ажил хайж буй хүмүүс хамгийн түрүүнд аймаг, дүүргийнхээ Тамгын газрын Хөдөлмөрийн хэлтэст хандах учиртай. Үүнээс гадна Хөдөлмөрийн төв биржид хандаж болно. Гэвч иргэдийн ихэнх нь Ажилд зуучлах үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад ханддаг байна. Манайд зуучлалын үйлчилгээ үзүүлдэг 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь иргэдийг ажилд зуучлах байгууллага хангалттай байгаагийн илрэл.
Хувийн зуучлалын байгууллага нэг хүнийг ажилд зуучилж оруулсаны хөлсөнд төрөөс 20 мянган төгрөг авдаг гэнэ. Гэтэл эдгээр зуучлалын байгууллагууд иргэдийг ажилд зуучилж оруулсаныхаа хөлсөнд төрөөс ийнхүү мөнгө авахын хажуугаар иргэдээс ч багагүй мөнгө татдаг. Энэ мөнгө нь 5-20 мянган төгрөг байдаг. Тэгэхээр нэг хүнийг ажилд оруулахын тулд зуучлалын зарим байгууллага нийт 40 мянган төгрөг авдаг гэсэн үг. Үйлчилгээ сайн бол ч иргэдийг ажилд зуучлах нэрээр багагүй мөнгө цохидог бололтой юм. Энэ мөнгийг багасгах хэрэгтэй.
Нөгөө талаас өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Ерөнхий сайдад Алтан боломж зуучлалын байгууллага 303 хүнийг ажилд зуучилж оруулсан хэмээн танилцуулга хийж байна аа. Гэтэл хамгийн сонирхолтой нь найман сарын дараа тухайн ажлын байрандаа зуучлуулсан иргэдийн ердөө 20-хон хүн үлдсэн гэсэн баримтыг хэллээ. Энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол болохгүй. Онцгой анхаарал хандуулж, хувь хүний талаас ямар дутагдал гарсан, аж ахуйн нэгжүүд ажилд авсан хүнээ ямар шаардлага биелүүлээгүй зэрэг шалтгааныг тодруулж, холбогдох албаны хүмүүс дараагийн ажиллах алхмаа тодорхойлох нь зүйн хэрэг.
Үүнээс үзэхэд иргэд өөрсдийнх нь идэвхи санаачилга, хөдөлмөрлөх хүсэл болон ажил олгогч эздийн хоорондын зөрчил, ажилчдын мэдлэг чадварын өрсөлдөөн цалин мөнгө тооцох, хөдөлмөрийн хөлс ихээхэн нөлөөлж буй нь гарцаагүй.
Энэ дашрамд хэлэхэд аливаа албан байгууллагууд, ялангуяа хувийн хэвшлийн ихэнх байгууллагууд ажилчдынхаа илүү цаг, түүнийг хэрхэн тооцохыг ажилд авч байгаа хүнтэйгээ гэрээ байгуулахдаа тусгадаг байвал ажилд орж байгаа хүн ч авч байгаа эздэд ч харилцан таатай орчин бий болох юм. Өнөөгийн Монголын хөдөлмөрийн зах зээл нэг иймэрхүү л байна даа.
Г.Уянга
Оллоо.мн