Метро байгуулах төслийг дэмжлээ
Хуралдаанаар Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажил, Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын явцын байдал, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажил байдалтай танилцаж мэдээлэл сонслоо.
Хурлын эхэнд Улаанбаатар хотод метро байгуулах төслийн танилцуулгыг сонссон юм. Энэ асуудлын хүрээнд 2011 оны есдүгээр сараас эхлэн жил хагасын хугацаанд Японы Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотод метро байгуулах талаар судалгаа хийж дуусгажээ. Метрог Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хоёрын хооронд 17.5 км-ын урттайгаар тавихаар төлөвлөсөн бөгөөд тус метроны 6.5 нь газар доогуур, үлдсэн хэсэг нь газраас өндөрт тавигдахаар зураг төслийг хийж тооцоо судалгаа хийсэн байна.
Метрог барьж байгуулахад нийтдээ 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Хэрэв энэ оноос ажлаа эхэлбэл 2020 он гэхэд ашиглалтад өгөх юм байна. Метроны замыг барих ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд үүнд нийтдээ 1.3 тэрбум ам доллар зарцуулах бол үлдсэн 200 сая ам доллараар бусад ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болгоод ирэх хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн