Морин уралдааны хуультай болохыг шаардлаа

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуйгт хандан шаардлага хүргүүллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа шаардлагаа танилцуулахдаа Манай улс үндэсний баяр наадмын тухай хуультай боловч хурдан морины уралдааныг зохицуулах тусгайлсан хуульгүй. Эртний түүхтэй, үндэсний соёлын нэг хэсэг болсон хурдан морины уралдаанаа хадгалж үлдэх нь ойлгомжтой.Гэхдээ эртний уламжлалд морио, хүүхдээ хайрладаг байсан. Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм болон Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм-ээр зохицуулагдаж байгаа боловч эдгээр дүрэмд хүүхэд бэртэж гэмтэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага,эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна.
Тиймээс засгийн газарт Морин уралдааны тухай хуулийг санаачилж чуулганы хугацаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна гэлээ.
С.Саранзаяа
Оллоо.мн