Дэлхийн хамгийн аюултай, хариуцлагагүй компани Дорноговь аймагт үйл ажиллагаагаа явуулж байна

лиценз олгосон нь Монгол улсын нутаг дэвсгэрийн 12 хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээр 150 лицензийн 90 гаруй хувь нь гадныхны гарт байна. Гадаадын тэр тусмаа бусад орнуудад хортой үйл ажиллагаа явуулж иргэний дайн хүртэл дэгдээж байсан компаниуд ч эдний дунд байгаа юм.

Монгол улсад уран олборлосны хор хөнөөл хэрхэн илэрч байна вэ?

Ганцхан жишээ дурдахад Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран хайж, олборлож буй, нэгэн цагт дэлхийн хамгийн хөнөөлт компаниар шалгарч байсан Францын Арева-гийн охин компани болох Кожеговь компанийн үйл ажиллагаанд 2011 оны тавдугаар сард мэргэжлийн хяналтын шалгалт хийхэд төлөвлөгөөгүйгээр өрөмдсөн, зөвшөөрөлгүй хусмал зам тавьсан, хаягдал шавар асгах цэг нээсэн, худаг гаргасан, шавар зуурах нүх ухсан, олон салаа зам гаргаж, заган ой сүйтгэж ургамал ургадаггүй халцгай газрууд үүсгэсэн, ногоон байгууламж байгуулдаггүй, Монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, хөдөлмөр хамгааллын хувцас болон цацраг хэмжигч өгдөггүй зэрэг олон ноцтой зөрчлүүд илэрсэн. Түүнчлэн Кожеговь компанийн ойр орчимд нутагладаг айл амьтны мал ихээр хорогдох болсон байна. Мөн элдэв гаж төрөлттэй төл мал төрдөг болж иргэд нутаг уснаасаа дүрвэхэд хүрчээ. Энэ байдлыг нь нутаг усны захиргаа болон тус компанийн удирдлагууд өөрсдөө хүлээн зөвшөөрч тэр хавийн малчин айлыг өөр нутаг руу буйр сэлгэхийг сануулдаг болсон байна.

Мөн сэтгүүлчид болон цөмийн эсрэг идэвхтнүүд саяхан тус компанийн үйл ажиллагаатай танилцан сурвалжлахад ураны дээжтэй хайрцгийг ил задгай таглаагүй байлгадаг, урантай шавар асгах цэгийн полиэтилин уутан ёроол цоорч гэмтсэн, бетон хашлага бутарч нурсан, урантай тоосжилтоос болж байгаль орчин хордож 600-700 орчим ямаа үхсэн зэрэг ноцтой зөрчил үр дагаварууд илэрсэн байна. Улаанбадрах сумын Баянбогд, Нүдэн, Аргалант багуудын иргэдийн нийтийн хурлаас Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоох саналыг удаа дараа тавьсан ч үр дүнд хүрээгүй аж. Уран олборлолтын ганцхан лицензийн тухай дурдахад байдал ийм байна.

Байгаль дахь ураны хүдрийн агууламж нь дунджаар 0,2 хувь орчим байдаг гэвэл нэг тонн ураны хүдрийг уусгах аргаар боловсруулахад хоёр кг уран, 998 кг хорт шавар ялгарч, бохир нуур үүсгэдэг. Ийм шавран нууранд хүдрийн 85 хувийг эзлэх цацраг идэвхт бодис, хүнцэл зэрэг олон хорт бодис тунадаг аж. Цацраг идэвхт бодис гүний ус, агаарыг олон мянган жил хордуулахаас гадна хөрс гулсах, далан нурах үед хальж орчныг сүйтгэдэг. Казакастаны Актау хотын 150 мянган иргэд яг ийм хатсан шавран нуурын хорт тоосонцорт хордсоор байгаа юм. Мөн Киргизийн хөндийд уран олборлосны дараа хоцорсон үй олон шавран нуурын үлдэгдэл улс дамнасан сүйрлийн гамшиг дагуулна хэмээн НҮБ-аас дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл манайд дэлхий нийтээрээ айж түгшин аль болох зайлсхийж байхад ураны олборлолтыг улам нэмэгдүүлж тухайн бүс нутгийн төдийгүй нийт ард иргэдийн эрүүл мэнд амь нас, аюулгүй байдал цаашлаад удмын санд заналхийлсээр байгаа юм.

Нэгэн цагт дэлхийн хамгийн аюултай, хариуцлагагүй компаниар шалгарч олон улсад уран олборлож, тухайн улсуудаасаа хөөгдөж байсан Арева компани долоон жилийн өмнөөс Монголд үйл ажиллагаагаа явуулах болсон. Үүнээс үзэхэд бид болоод бидний үр хүүхдийн ирээдүй аюулгүй гэх баталгаа алга байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button