Алтны нөөц нэмэгджээ

Олон улсын валютын сангийн вэб хуудаст мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар манай улс алтны нөөцөө 1.5 тонноор нэмэгдүүлж, 5.8 тонн хүргэжээ.
Дэлхийн улс орнууд өнгөрсөн жил алтны нөөцөө 1964 оноос хойш хамгийн их хэмжээгээр буюу нийт 534.6 тонноор нэмэгдүүлсэн байна.
С.Саранзаяа
Оллоо.мн