Хүүхдийнхээ насанд биш чадварт итгэе

том хүн шиг тогтож суугаад л ном сонин шагайдаг боллоо…энэ сүүлийн үеийн хүүхдүүдийг үү. Хэзээний нэг том хүн шиг ярих юм…

Ээж, аавуудын өөр хоорондоо ийн ярилцахыг та бишгүй олон удаа сонсч байсан байх. Хоёр мянган он гарсаар хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үлдсэн тайлагдашгүй нууцуудыг нээх, ухуулах оролдлогууд эрчимтэй явж эхэлсэн. Жишээ нь, Америкийн судлаач Ли Кэрролл шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөөгүй ер бусын хүүхдүүдийн аураг судалж, гоц авъяастан хүүхдүүдийг анх Индиго хэмээн нэрийдсэн.

Түүний судалгаагаар 1970 оноос хойш өөрийнхөө сонгосон зүйлдээ гайхалтай амжилтад хүрдэг ер бусын зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт төрж эхэлжээ. Индиго хүүхдүүдийн IQ нь дунджаар 130 бол жирийн хүнийх дунджаар 80 байдаг. Харин 2000 оноос хойш талст ауротой буюу оюун ухаан, авьяас билэг нь бүр ч их хөгжсөн хүүхдүүд төрөх болсон байна. Энэ тухай ойлголт бидэнд саяхнаас буюу талст ауротой хүүхэд төрж эхэлсэн он цагаас эхлэн одоо олон түмэн таамаг дагуулан оршсоор байгаа юм.

Ээж аавуудад тэдний хүүхдүүдийн оюун ухаан асар хурдан хөгжиж, өөрсдийнх нь төсөөлдөг хүүхэд нас нь хэтэрхий хурдан өнгөрч байгаа мэт санагддаг болсон олон жишээг бид мэднэ. Тэгвэл үнэхээр хүмүүсийн хэлээд байгаа шиг Алтан гахай жилд төрсөн хүүхдүүдээс хойш Монголд гоц авьяас, гоц ухаантай хүүхдүүд төрөөд байна уу эсвэл зүгээр л цаг өнгөрч юмс хувьсдаг шиг хэвлий дэх үр нь өдрөөс өдөрт хөгжин тэлэх оюун ухааныг нь өвлөж төрөөд байна уу.

Ямар ч байсан зургаан настай хүү маань миний зургаан настай байх үеийнхээс хамаагүй ухаантай болсон байгаа нь л эргэлзээгүй. Саяхны нэгэн өдөр тутмын сонинд зургаан настай хүүхэд сургуульд ном сурахын оронд цэцэрлэгтээ тоглоом тоглож байх ёстой. Хүүхдүүд маань юугаа ч ойлгохгүй ядраад байна. Би найман настайдаа сургуульд орсон. Муудсан юм алга…гэхчилэн бичсэн байв. Харин яагаад зургаан настай хүүхдүүд сургуульд явах болсон шалтгааныг бичилгүй орхижээ.

Ер нь яагаад зургаан настай хүүхэд сургуульд явдаг вэ.

Нэгдүгээрт, Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр стандартаар хичээллэж буй улс орнуудын боловсролын тогтолцоотой хөл нийлүүлэх. Өөрөөр хэлбэл манай улсын ерөнхий боловсролын сургууль хүүхдийг 10,11 жил сургадаг байсан. Улмаар суралцаж төгссөн хүүхэд гадаадын их дээд сургуульд суралцах гэхээр заавал 12 жил ЕБС-д сурсан байхыг шаарддаг. Тиймээс гадаад харилцаа өргөжин тэлж байгаа өнөө үед боловсролын тогтолцоог өөрчлөх зайлшгүй хэрэгцээ үүссэн байна. Гагцхүү нийгмийн хөгжил, тухайн хувь хүн, хүүхдийн сонирхолд нийцүүлсэн сургалт явуулах нь чухал учир өнөөгийн боловсролын чанарын шинэчлэлийн бодлого энэ зүгт чиглэжээ.

Хоёрдугаарт, Боловсролын тогтолцоо нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, байгаль цаг агаарын нөхцөл нь манай оронтой ойролцоо, ижил төстэй соёл, аж ахуйн онцлогтой улс орнуудын хүүхдүүдийн 1-12 дугаар ангид хэдэн наснаасаасаа эхэлж сургуульд элсэн сурч байгааг судалсан байна. Судалгаагаар зургаан настайгаасаа эхлэн суралцсан хүүхэд аливааг нягт тогтоож, сайн сурдаг гэсэн дүн гарчээ.

Улмаар зургаан настай хүүхдүүдийг нэг жилийн хугацаанд сургаж туршсаны эцэст хүүхдийг энэ наснаас нь эхлэн сургуульд элсүүлэх болсон байна.

Бид харж байна. Хөвсгөл аймагт гурван настай цэцэрлэгийн хүүхдүүд үлгэрийн ном үзээд түүгээрээ жүжигчилсэн тоглолт хийн ээж аавууддаа сонирхуулж байна. Нийслэлийн 93-р сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настнууд хоороор морин хуур тоглож байна. Ирээдүй цогцолбор сургуулийн хүүхдүүд тав хоногт л гитар тоглож сурсан. Чингэлтэй дүүргийн тавдугаар цэцэрлэгийн дөрвөн настай охид ятга тоглож чадаж байгаа тухай мэдээ бишгүй л гарч байна…Асуудал үнэндээ зургаан насанд биш хүүхэддээ, хүүхдийнхээ чадвар, оюун ухаанд итгэдэггүй аав ээжид л байгаа юм. Төрүүлсэн үрээ эрхлүүлэхдээ миний бурхан хэмээн хэлээ хазлан байж хэлдэг хэрнээ жинхэнэ бурхан ухаан нуугдаж байгааг нь даанч анзаардаггүй.

Гэрийн даалгавар нэртэй хуулан бичгийг нь хүлээд шахуу суулган байж хийлгэдэг ч бичиж байгаа өгүүлбэр, уншиж байгаа бодлогоо ойлгож байгаа үгүйг нь ойшоодоггүй. Харин багш, эцэг эх, сурагч хүүхдүүд зургаан настай балчируудын маань хүсл нэг л цэгт нэгдэж байгаа. Тэр бол сургалтыг сонирхолтой хэлбэрээр явуулж, хүүхдийг ядрааж залхаалгүй эрдэм сургах. Боловсрол шинжлэх ухааны яамны Эрдэм боловсролтой Монгол хүн боловсролын чанарын шинэчлэлийн бодлого гагцхүү үүнд л чиглэсэн юм билээ. Хүүхдийнхээ насанд биш чадварт итгэн үр дүнг нь хүлээцгээе.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button