Гангийн үйлдвэрүүдийн агуулах коксжих нүүрсээр дүүрчээ

Энд бичсэнээр, Ази төдийгүй барууны зах зээлд коксжих нүүрсний үнэ 17- 20 хувь буюу 35-42 ам.доллараар буурч, 142-156 ам.доллар болсон байна. Шинжээчид үүнийг Хятадын зах зээлийн шингээх чадвар болон үйлдвэрлэлийн шинэ технологитой холбон тайлбарлаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, ойрын гурван сарын хугацаанд коксжих нүүрсний CFR нөхцөл буюу худалдан авагч талын боомт дээр хүргэж өгөх үйлчилгээ багтсан үнийг 172 ам.доллараар тогтоох нөхцөлд ч нүүрс худалдан авах гангийн үйлдвэр Хятадад олдохгүй болжээ. Яагаад гэвэл хятадууд CFR 165 ам. долларын ханшаар дээд зэргийн коксжих нүүрс худалдаж авах сонирхолтой байгаа аж. Хамгийн гол нь коксжих нүүрсний зах зээлийн байдал бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, борлуулалт буурахын хэрээр улам бүр муудах болов. Энэ нь нийлүүлэгч орнуудын эдийн засагт шууд нөлөөлөх хандлага ажиглагдаж эхэлжээ.

Тухайлбал, Австралийн гадаад худалдааны индекс даруй найман хувиар буурсан байх юм. Түүнчлэн борлуулалт суларч, гангийн үйлдвэрүүдийн агуулах дахь нөөц хахсан тул коксжих нүүрсний зах зээл суларсаар байна. Иймээс зарим нүүрсний орд нөөц арвин байгаагаас үүдэн олборлолтоо бууруулж байна. Энэ үзэгдэл Казахстанд нэлээд ажиглагдаж байгаа гэнэ.

Хятадаас гадна Японы гангийн үйлдвэрлэл буурчээ. Японы Ган, төмрийн холбооны тэргүүн Мицү Утака Ган, төмрийн зах зээлийн ээлжит 19 дүгээр тоймыг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан. Өнгөрсөн хоёрдугаар сард гулдмай ширэмний үйлдвэрлэл 6.35 сая тонн байсан. Гэтэл энэ нь өмнөх сарынхаас нь 800 мянган тонн буюу 9.5 хувь, харин өмнөх оны мөн үеийнхээс 0.5 хувиар буурсан үзүүлэлт. Төмрийн бүтээгдэхүүний үнэ буурсан нь сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь анхны тохиолдол болж байна гэж NНК-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Коксжих нүүрсний хэрэглээ баруунд хэр байгааг сонирхоход, түүхий эдийн зах зээлийн судалгааны J&E Daүy Holding -ийн шинжээч Тим Кахилл Европт гангийн эрэлт маш сул, хэрэглээ нь сүүлийн саруудад эрс буураад байна. Цаашид Засгийн газрууд зардлаа бууруулж, банкууд дотоодын худалдан авагчдад зээл олгохоо зогсоогоод ирэхээр оны сүүлийн хагаст байдал улам дордоно гэснийг Блүүмбэрг дамжуулжээ.

АНУ, Европ, Хятадын Засгийн газрууд их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүй л бол дэлхийн гангийн эрэлт буурсан хэвээр байх болно гэж шинжээчид мөн үзсэн байв. Европын холбоо өнгөрсөн зургадугаар сард 14.73 сая тонн ган үйлдвэрлэсэн нь 2009 оноос хойших хамгийн бага хэмжээ юм байна. Тиймээс Moody’s агентлаг Tata Steel компанийн Европын салбарын зэрэглэлийг бууруулжээ. Учир нь Tata Steel -ийн бүтээгдэхүүний гуравны хоёрыг үйлдвэрлэдэг тус салбарын ашиг орлого цаашид ч буурах хандлагатай байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button