Скайтелийн сүлжээ барьдаггүй 3.5G үйлчилгээ

хэрэглэдэг. Элдэв янзын реклам сурталчилгааны мессеж тасралтгүй нисч ирээд байдгийг эс тооцвол саяхныг хүртэл боломжийн санагддаг байлаа.

Хүн бүр л мэдрэгчтэй /touch/ утас барих гэдэг болсон цаг үе. Би юугаараа дутах вэ. Гэхдээ утсанд зориулаад сая саяар нь тавиад туучих тийм чинээлэг нэгэн биш болохоор боломжийн үнэтэй нэг Солонгос утас авсан юм. Тэгсэн нөгөө утас маань GSM сестэм дээр суурилж ажилладаг болж таарлаа. Харин миний skytel-ийн дугаар CDMA.

Ингээд авсан утас маань хэрэггүй болж байна уу гэсэн Та дугаараа 3.5G дугаар болгож болно. Тэгвэл таны дугаар GSM сестэм дээр суурилсан ямар ч утсанд тохирох боломжтой гэлээ. Би мэдээж шинэ утасны ид шидийг үзэхийг хүссэн хүн хойно уухайн тас зөвшөөрч CDMA дугаараа GSM-д шилжүүлэхээр боллоо. Түүний оронд Skytel-ийн ажилтанд таван мянган төгрөг тушаалаа. Энэ нь шинэ дугаарын үнэ юм гэнэ. Мөн тухайн үед шинэ дугаар хямдарсан байсан болохоор таван мянган төгрөг авч байгаа аж. Түүнээс биш энэ мундаг үйлчилгээ нь арай үнэтэй юм байх.

За ингээд мэдрэгчтэй утастай, 3.5G дугаартай мундаг хүн боллоо. Гэхдээ 3.5G үйлчилгээ нь бусад үйлчилгээнээс давуу тал нь юу болохыг нээх сайн ойлгосонгүй. Ямартаа ч интернет хэрэглэдэг хүнд хэрэгтэй дугаар бололтой гэж ойлголоо.

Тэгсэн миний ажлаа амжуулж, түншүүдтэйгээ харилцаа холбоо тогтоодог байсан утас маань хотоос гараад л таг болчихлоо. Сүлжээ байдаггүй шүү. Скайтелийн сүлжээ барьдаг газар очлоо сүлжээ орж ирдэггүй ээ. Гайхаад скайтелийн нэг салбар дээр очоод асуутал таны дугаар Улаанбаатар хотод л барьдаг. Бусад орон нутагт сүлжээ ороогүй учраас барихгүй гэдэг байгаа.

Ингээд төлөвлөсөн ажил нурах нь тэр дээ. Намайг сүлжээгүй утастайгаа ноцолдож явах хооронд хэчнээн хүн залгаж, миний утсаараа амжуулах боломжтой хэчнээн ажил цалгардсан гэж бодноо. Хотоос гараад сүлжээ барихгүй гээд хэлчихсэн бол юу гэж хуучин дугаараа 3.5G болгох вэ дээ.

Эсвэл нэг муу захын наймаачин юугаа мэддэг юм бэ гэж бодсон байх л даа. Гэвч энэ утсаар чинь миний ажил, амьдрал, ашиг орлогын асуудал бүгд яригддаг байлаа шүү дээ. Одоо тэгэхээр яах вэ GSM сестэмээр ажилладаг, тэгсэн мөртлөө хаана ч сүлжээ барих боломжтой нөгөө оператор компаниудаас дугаар худалдаж авахаас…

/манай редакцид ирсэн захидлаас/

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button