Чингисийн өргөн чөлөөг XIII зууны хэв маягаар тохижуулна

самбарыг байршуулахаар болжээ.
Эдгээр самбарт мэдээллийг монгол, англи хэл дээр байрлуулах юм байна. Одоогийн самбарууд олон улсын стандартыг хангахгүйгээс гадна, өнгө үзэмж муутай учраас буулгах шийдвэр гаргасан юм. Рекламны самбар буулгах ажлыг ирэх сарын 25-н гэхэд дуусгана гэсэн.
Үүнээс гадна Захирагчийн ажлын албанаас Монголын Дизайнеруудын клуб-тэй хамтран Чингисийн өргөн чөлөөний гудамжийг тохижуулах төлөвлөгөөг дахин гаргаж, зургийг нь гаргуулж байна. Чингис хааны нэрээр нэрлэсэн энэхүү гудамж хуучны буюу XIII зууны хэв маягийг бүрэн тусгах аж.
Уншигчдадаа сонирхуулахад, Чингисийн өргөн чөлөө нь Энхтайвны гүүрнээс урагш Яармагийн гүүр хүртэлх хэсэг бөгөөд 2015 он гэхэд нийслэлчүүд эндээс XIII зууны хоттой танилцах боломжтой болох юм байна.
Мөн ардчилсан орнуудын долоодугаар их хуралтай холбогдуулан ирэх сарын 29-нд усан оргилуурыг ажиллуулах төлөвлөгөө гаргажээ.