Лениний хөшөө хаана байна вэ

тасарлаа. Уг нь хөшөөг авч хадгалах хүн байвал 400 мянган төгрөгөөс эхлээд дуудаад өгчихнө гэх юм ярьж байсан.
Гэтэл хэн гэдэг хүн хэдэн төгрөгөөр худалдаж авсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудал мэдээж хувь хүний нууцтай холбоотой байх л даа. Гэхдээ нэгээхэн үед Улаанбаатар хотын өнгө үзэмжийг тодорхойлж, бас ч үгүй олон хүний дурсамж, нууцыг хадгалж байдаг тус хөшөөг эргэн санагалзах нь.
Тэгсэн өнөөдрийн Нийгмийн толь сонин Ленин багшийн хөшөө Улаанхуарангийн ТҮК-ийн хашаанд байх зургийг нийтэлжээ. Магадгүй Баянзүрх дүүргийн ТҮК-ийнхан тус хөшөөг худалдан авсан байж болох л юм. Эсвэл худалдан авагч үгүй учраас өнөөг хүртэл тус хашаанд хадгалагдаж байж магадгүй. Гэхдээ л энэ хөшөө хашааны мухарт хүний нүднээс нуугдан байрлахаар ямар гэм хийсэн юм болоо гэж бодогдов.

Ами
Оллоо.мн