У.Саулег Ж.Саулетай андуурав

байгаа АН-ынхны үйлдлийг А.Бакей гишүүн үргэлжлүүлж, хийдгээ хийчихсэн. Түүний эхнэр У.Сауле саяхан л ҮХААЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад нэр дэвшээд байсан бол одоо болох ёстой юм болоод өнгөрчээ.
Гэхдээ УИХ-ын эрхэм гишүүн А.Бакей хэл амнаас болгоомжилсон уу, эсвэл эхнэрээ албан тушаалд томилогдох гэж байгааг үнэхээр мэдээгүй хэрэг үү жигтэй үйл явдал өрнөжээ. Зарим хэвлэлээр уг мэдээг гаргахдаа МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Саулегийн зурагтай нийтэлчихсэн. Уншигч олон үүнийг нь үзээд нэр нэгтэй, нам өөртэй хүмүүсийг сайн ялгахгүй л дээ.
Тиймээс МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Сауле бус УИХ-ын гишүүн А.Бакейгийн эхнэр У.Сауле албан тушаалд томилогдсон гэдгийг уншигч олон хожуухан ч гэсэн ойлгосон болов уу гэхдээ үүнийг тэрлэв. Нэр нэгтийн зовлон гэдэг үндэс угсааг ч тойрдоггүй ажээ.