Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль зохион байгуулна

Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам-ыг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ сарын 28-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Дээрхи журамд зааснаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногт улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнгөрсөн жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулж байна.

Дасгал сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг нийслэл хот болон аймаг,орон нутгийн хэмжээнд ашиглагдаж байгаа зарлан мэдээллийн хэрэгсэл болон онцгой байдлын албаны, хэв журам сахиулах албаны, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар, зар сурталчилгааны электрон самбаруудаар, үүрэн телефоны үйлчилгээг үзүүлэгч компаниудын сүлжээгээр, радио, телевиз, мэдээллийн сайт бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлэл дамжуулах боломж бололцоог судлан ажиллалаа.

Энэ удаагийн дадлага, сургуулийн үеэр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, 6 дугаар хороонд гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл хүргэж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлагыг хийнэ.

Мөн Төрийн ордонд байрлах Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Нийслэлийн Тамгын газрын 1,2 дугаар байрны бүрэлдэхүүнтэй гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, нүүлгэн шилжүүлэх дадлага, сургалтыг зохион байгуулах юм.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд хуучнаар иргэний хамгаалалтын зориулалтаар ашиглагдаж байсан Серень дохиолол 20 ажиллаж байгаа ч орчин үеийн зарлан мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технелогийн газартай хамтран Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 11.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ төвд ажиллах 24 хүний орон тоог батлууллаа. Одоогоор Зарлан мэдээллийн удирдлагын төв-ийн байрыг засч тохижуулах, техник хэрэгслийг угсарч тоноглох ажлууд хийгдэж байна.

Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай зэрэг алслагдсан дүүргүүдэд нийт 60 ширхэг орчин үеийн серень дохиоллын иж бүрэн цамхагууд суурилуулах ба үүрэн телефоны оператор компаниуд, телевиз, FM радиогийн сувгуудаар Зарлан мэдээллийн удирдлагын төв-өөс шуурхай дамжуулах боломж бүрдэнэ.

Мөн энэ төслийн хүрээнд газар хөдлөлтийн идэвхитэй бүс болох Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Булган аймгийн Могод зэрэг сумдын газар нутаг дээр газар хөдлөлтийн чичирхийлэлтийг мэдрэх төхөөрөмжүүдийг суурилуулан Зарлан мэдээллийн удирдлагын төв-тэй шууд холбогдох юм. Ингэснээр дээрхи газар нутагт газар хөдлөлтийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд нийслэл хотын иргэдэд газар хөдлөлтийн аюулаас амжиж анхааруулах онцлогтой юм.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button