Галд шатсан долоон хүнээс хоёр нь л үлдлээ

унтаж байх шөнийн цагаар хүргэн нь ирж, гал тавьсан хэрэг гэрсан билээ. Уур уцаар өс хөнзөнгийн сэдэлтээр үйлдэгдсэн энэхүү аймшигт явдлаас болж тэр айлын бүх гишүүд 40-90 хувийн түлэгдэлтэйгээр Түлэнхийн төвд ирсэн бөгөөд гал тавьсан хүргэн нь ч өөрөө галын аюулд өртсөн байсан. Тэд азаар Гэмтэл судлалын үндэсний төвийн харъяа Түлэнхийн төвд амьд ирсэн. Эмч нар бололцоотой бүх эмчилгээг хийсэн боловч хэд хоногийн дараа тэр гэр бүлийн гурван хүн буюу гэрийн эзэн хоёр хүүхдийн хамтаар өвчнөө даалгүй хорвоог орхисон юм.
Тэгвэл өчигдөр орой үлдсэн дөрвөн хүнээс эх, охин хоёр мөн л хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гашуун мэдээтэй байна. Охин нь гал тавьсан залуугийн эхнэр юм.
Одоо энэ айлын 80 хувийн түлэгдэлтэй 28 настай том хүү, гал тавьсан 40 хувийн түлэгдэлтэй хүргэн нар шархандаа шаналан амь тэмцэж байна. Тэдний бие сайнгүй байгаа ч эмч нар чадах бүхнээ дайчлан эмнэсээр байгаа юм.
Ийнхүү энэ гэр бүлд тохиолдсон гашуун үйл явдлаас сургамж авч, аливаа зүйл хийхдээ сэтгэлийн хөөрөл, уур уцаараар хандахгүй байхыг нийт залуусдаа анхааруулая.
Г.Уянга
Оллоо.мн