Д.Хаянхярваа болон АТГ-ын аль нь худал мэдээлэл өгөв

хэмээн үзэж шалгаад дуусах шатандаа орж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх болсон .
Гэвч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тус мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд өнөөдрийн өрдийн сонин-д өгсөн ярилцлага даа УИХ-ын сонгуулийн дараагаар Нийслэлийн орлогч прокурор Ё.Сагсай гэж хүн л ийм юм ярьсныг би хэвлэлээс олж уншсан. Түүнээс хойш мэр сэр яригдаад л байсан. Гэтэл өнгөрөгч дөрөв дэх өдөр ахиад л О.Содбилэг бид хоёрын зургийг сайхан гэгч нь тавьж байгаад шалгаж байна гээд л биччихсэн байна. Үнэхээр хууль хяналтын байгууллага нь үүсгээд байгаа юм уу, эсвэл хэвлэл мэдээллийнхэн хий дэмий юм бичээд байна уу гэдэг дээр би уншигчдын нэгэн адил мэдээлэлтэй л сууж байна. Хэрэв надад эрүүгийн хэрэг үүсгэсэн бол өнөөдөр ядаж нэг цаас эсвэл АТГ-аас хүн ирж уулзах байлгүй дээ. Гэтэл нэг ч цаас нэг ч хүн ирээгүй учир би үүнд гайхсан байдалтай л байж байна гэсэн тайлбарыг өгчээ.
Тэрээр Дархан-Уул аймгийн ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүний хөгжлийн сангийн мөнгө болох сая төгрөгний үлдэгдэл болох 670 мянган төгрөгийг хуваах биш бүтнээр нь олгосон нь үнэн. Гэвч энэ үйлдлээ төсвийн хуулийг хэрэгжүүлж ажилла гэдэг үүргийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд би төсвийн хуулиа л хэрэгжүүлж ажилласан гэж тайлбарлаж байгаа.
Хэн худал мэдээлэл өгөөд байна вэ. Хэдэн сэтгүүлчид санаанаасаа хууль зөрчсөн үйлдлийг АТГ шалгаж байна гэж зохиож бичиж чадахгүй. Тиймээс Д.Хаянхярваа юу эсвэл АТГ-ээс худал мэдээлэл өгч байх шиг байна.
Ами
Оллоо.мн