Гэр бүлээрээ хар тамхины хэрэгт буруутгагдсан хүмүүс давж заалдана

хүмүүс Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан байна.
Тодруулбал эл хэрэгт буруутгагдаад буй хүргэн С.Наранбаатар, Ч.Эрдэнэбаатарын охидууд болох Э.Гоомарал, Э.Оюун, Хятад улсын иргэн Вонг Син Ян, Р.Лена нарын шүүх хурал өнгөрсөн оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд болж байсан.
Улмаар хоёр хүнийх нь хэргийг цагаатгаж үлдсэн дээрх хүмүүст чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жил хорих ялыг тус бүр оноосон юм. Иймээс тзд дээрх ялын тогтоолыг эсэргүүцэн өмгөөлөгчөөрөө дамжуулж гомдол гаргаад байгаа аж. Тэдний гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг хийхээр болжээ.