Мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгжээр буулгав

эдийн засгийн бодит сектор, бизнесийн идэвхжилийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж, 11.5 хувь болгох шийдвэр гаргалаа.
Улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага, улмаар эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасч, жилийн инфляци ирэх саруудад энэ оны зорилтот түвшинтэй нийцтэй байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна.
Гэвч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдал үргэлжилж байгааг бодлогын шийдвэрт харгалзан үзэв. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна гэж Мөнгөний бодлогын зөвлөлөөс мэдээллээ.
Л.Тамир
Оллоо.мн