Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр хойд туйлыг зорих аялалдаа гарлаа

Г.Өсөхбаяр хойд туйлыг зорих аялалдаа өнөөдөр өглөө үүрээр мордлоо. Тэрээр Москвагаар дамжин Норвегид очих бөгөөд багийн нөхөдтэйгөө гурав хоног бэлтгэл хийгээд ирэх 10-ны өдөр аялалаа эхлэх юм байна. Цаг агаарын байдал хэвийн байвал дөрөвдүгээр сарын 23-нд хойд туйлд хөл тавих зорилттой байгаа аж.
Түүний энэхүү аяллыг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бөгөөд ССАЖЯам, Спортын бэлтгэлийн төв хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Мобиком,Мах импекс компани болон Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл дэмжин ажиллаж байна.
Хойд туйлд хамгийн анх 1908 оны дөрөвдүгээр сард АНУ-ын иргэн Фредерик Алберт Кук хүрч байсан бол өнөөдрийг хүртэлх хугацаанд Хойд өргөргийн 90°-т очсон нь албан ёсоор бүртгэгдсэн 240 орчим хүн байдаг ажээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн