Дахин санал хураалтын зардлыг 17.2 тэрбум төгрөгөөс гаргана

сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж гаргасан санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

2013 оны Төсвийн тухай хуулиар сонгуулийн зардалд 17.2 тэрбум төгрөг төсөвлөгдөн батлагдсанаас энэхүү төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв болох 15.846.846.804 төгрөг суусан байна.

Иймд тус байнгын хорооны гишүүд нэгэнт төсөвт тусгасан Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг дахин хэлэлцэж батлах шаардлагагүй гэж үзлээ.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардал 397.473.328 төгрөг, хэвлэл мэдээллийн сурталчилгаанд мониторинг хийхэд шаардлагатай 91.000.000 төгрөгийг 2013 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан сонгуулийн зардал болох 17.2 тэрбум төгрөгөөс гаргах нь зүйтэй гэж үзсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button