Монгол улсыг төлөөлөн суугаа Элчин сайдуудтай хийх онлайн уулзалт хойшиллоо

цагт Гадаад харилцааны яаманд цахим хурал хийхээр товлоод байсан. Энэ талаараа ч мэдээлсэн. Онлайн уулзалт нь Ерөнхий сайдын элчин сайдуудтай хийж байгаа анхны уулзалт байсан. Гэвч энэхүү онлайн хурал тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын эрх, тэдний төлөө тухайн оронд суугаа элчин сайдууд юу хийж, хэрхэн ажиллаж байгаа нь сонин. Тухайлбал Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамныхан иргэдийн шүүмжид хамгийн ихээр өртдөг. Энэ талаар Иргэдийг сонсох 1111 төвд багагүй санал гомдол ч ирсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Ямартаа ч энэхүү онлайн хурал хэзээ болох нь маргааш шийдэгдэх биз ээ.
Г.Уянга
Оллоо.мн