Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт өглөө 07.00 цагт эхэлнэ

М.Баасанжав, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нар мэдээлэл хийсэн.
Тойргийн хорооныхон өнгөрсөн пүрэв гаригт туршилтын санал хураалт явуулахад 1600 орчим хүн оролцсон байна. Санал тоолох автомат машинууд ч хэвийн ажиллаж байсан талаар дурьдлаа.
Сонгуулийн өдөр 80 хэсгийн хороодод 1500 орчим төрийн албан хаагч ажиллах бөгөөд дахин санал өгөх Сонгинохайрхан дүүргийн иргэд нь 2012 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн хүмүүс байх шаардлагатэй гэв.
Санал хураалт маргааш буюу 2013 оны 04.14-ний өдрийн 07.00 цагт эхлэх бөгөөд 20.00 цагт санал авах хороод хаалгаа барина. Мөн санал авах байрнуудын хувь УИХ-ын сонгуулийн үеэр байрлаж байсан санал авах байрууддаа байгаа аж.
Л.Тамир
Оллоо.мн