Эрүүлжүүлэх байрыг эрүүл мэндийн яам хэзээ хариуцах вэ

гэхэд 130-190 хүн эрүүлжүүлэгддэг гэсэн тоо байдаг. Баяр ёслолын үеэр энэ тоо 300 дөхдөг гэж байгаа. Ингээд бодохоор эрүүлжүүлсэн нэрээр нэг иргэнээс авдаг 4500 төгрөг улсын төсөвт овоо нэмэр болдог байх. Цагдаагийн байгууллагын ажилтны хэлснээр эрүүлжүүлэх байрнаас жилдээ 150 орчим сая төгрөг төвлөрдөг аж. Гэтэл үүнийхээ 10 хувийг ч зарцуулах эрхгүй гэнэ. Эрүүлжүүлэх байрыг нэрнээс нь аваад үзсэн ч эрүүл мэндийн байгууллагад харъяалуулах ёстой гэж цагдаагийнхан хэлдэг.

Харин эрүүл мэндийн байгууллага нь согтуу хөлчүү ааш авир нь дийлдэхгүй хүмүүсийг бид хариуцахгүй гээд гэдийчихнэ. Нэг талаар захиргааны зөрчил гаргаж, хэрэг төвөгт орох гээд байгаа хүмүүсийг эмч нар дийлэхгүй нь мэдээж. Нөгөө талаар иргэдийг эрүүлжүүлж хордлогыг нь тайлах үүргийг цагдаа нар хүлээж чадахгүй нь ойлгомжтой. Эндээс хоёр байгууллагын дунд хүний эрх зөрчигддөг гэсэн ойлголт төрж байна. Үнэндээ ч тийм юм билээ. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс 2005 онд Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, ерөнхий шаардлага-ыг баталжээ.

Стандартаар эрүүлжүүлэх байрны ажилтнууд хүний эрхийг дээдэлж харьцах ёстой. Гэтэл манай цагдаагийнхан иргэдтэй ширүүн дориун харьцахаас гадна эд эрхтэнд нь халдаж, эрүүлжүүлэх биш гэмтээх нь олонтаа. Хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвөөс нийслэлийн зургаан эрүүлжүүлэх байранд судалгаа хийжээ. Судалгаагаар эрүүлжүүлэх байрууд гал тогоо, угаалга халдваргүйжүүлэлтийн өрөөгүй, хүүхэд, насанд хүрэгчдийг тусгаарладаггүй, гэмт хэрэг зөрчил гаргаж болзошгүй этгээдийг бусадтай нэг өрөөнд оруулдаг нь тогтоогдож.

Мөн ямар ч агааржуулалтын системгүй, өрөөнүүд нь хүйтэн, нэг хүнд ногдох талбай хэт бага, агаараар дамжсан нянг устгадаггүй гэнэ. Хамгийн гол нь эрүүлжүүлэх байрууд нэг ширхэг ч цагаан хэрэглэлгүй, цементэн шалтай, шаардлагатай эм тариагүй байжээ. Уг нь эрүүлжүүлэх байр модон шалтай, ор, гудас, хөнжил, хангалттай эм тарианы нөөцтэй байх ёстой. Эрүүлжүүлэх байранд зөрчил гаргаж орсон иргэдээс гадна ажилтнуудын эрх ихээр зөрчигддөг.

Ажилтнууд 20.00-08.00 цагийн хооронд ажиллахдаа амьсгалахад хүнд нөхцөлд, спиртийн задралын хорт бодис, өтгөн шингэний үнэрт хордож суудаг байна. Дээр нь үргэлж согтуурсан иргэдийн хэл амны бай болдогоос гадна маажуур өвчин тусах тохиолдол гардаг байна. Тиймээс эрүүлжүүлэх байранд ажиллах сонирхолтой цагдаа ховор байх нь мэдээж.Энд ажиллах эмч мэргэжилтэн ч ховор.

Өнөөдрийн байдлаар эрүүлжүүлэх байруудад дандаа бага эмч нар голдуу ажиллаж буй. Он гарсны дараахан эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн яамны харъяанд өгөхөөр цагдаагийнхан нэг хэсэг зүтгээд бараагүй. Нийгмийн хэв журам сахиулахаас эхлээд хэрэг зөрчил илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гээд ачаалал ихтэй ажилладаг тул эмнэлгийнхэн хүлээж аваагүй.

Ер нь энэ удаа ч биш, 1994оноосхойш эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн байгууллагын харъяанд өгөх гээд өнөөдрийг хүртэл шийдээгүй байгаа нь нэг талаараа хүний эрхийг зөрчөөд байх шиг.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button