Цахилгааны нэмэгдсэн үнэ хэмнэлт мөн үү
гэнэт л дулааны нэмэгдэл 3-10 мянган төгрөг төлнө гэхэд хэн л дуртай байв гэж дээ.
Үүнээс гадна энэ шийдвэр шинээр байр авахаар хөөцөлдөж байгаа иргэдэд хүндээр тусч буй гэх. Учир нь бөөн юм болж байж нэг орон сууцны зээлэнд хамрагддаг, хамрагдсан хойноо цахилгаан дулааны өндөр үнэ төлнө гэхээр аргагүй дээ бухимдах аж
Тэгвэл Эрчим хүчний хорооноос цахилгаан дулааны үнийг хэрхэн нэмсэн талаар тодруулбал, тус хорооноос гаргасан шинэ тогтоолд цахилгааны үнийг 15-30 хувиар , дулааны үнийг тухайн байрны метр квадрат буюу талбайн хэмжээнээс хамааран өөр өөрөөр тогтоожээ. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг 15 хувь нэмснээр 1 кВт цахилгаан 96 төгрөг болох юм.
Тэгэхдээ сард 150 киловаттаас бага цахилгаан ашигладаг бол хэрэглээнийх нь 1кВТ-ын төлбөр 79 төгрөг, харин 150 кВт-аас илүү гарсан тохиолдолд 96 төгрөгөөр тооцож төлнө.
Жишээ дурьдвал ихэнх айлын сарын хэрэглээ 200-230 кВт байдаг. Тэгвэл үүний 149 хүртэлх киловаттаа 79 төгрөгөөр төлөөд 150-аас дээш гарсан киловаттыг 96 төгрөгөөр тооцно гэсэн үг юм.
Харин дулааны хэрэглээнд 40 мКв талбай айл усны хэрэглээнд 3000 төгрөг, 40-80 мКв бол 5000 төгрөг, 80 мКв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөхөөр тооцжээ.
Ийнхүү цахилгаан дулааны үнийг нэмсэн шалтгаанаа албаныхан талбайрлахдаа, одоогийн авч байгаа эрчим хүчний үнэ тариф үйлдвэрлэлийнхээ өртөг зардлыг нөхөхөд хүрэлцдэггүй. Тиймээс эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласан бөгөөд энэ онд эрчим хүч, нүүрсний компаниудын алдагдал 60 тэрбумд хүрсэн гэх.
Гэхдээ эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулахын тулд ийнхүү үнээ нэмээгүй хэмээн албаныхан хэлж байгаа ч бодит амьдрал дээр тийм биш. Учир тэд өөрсдөө цахилгаан дулааны үнэ нэмэгдсэнээр эрчим хүчний компаниудын алдагдал 30 тэрбумаар багасна гэчихэв. Ийм байтлаа энэ үнэ нэмснийгээ эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулахад чиглэгдээгүй гэх үү.
Үүнээс гадна үүнийгээ эрчим хүчний ухаалаг хэмнэлт хэмээн нэрлэж буй. Энэхүү ухаалаг хэрэглээг дэмжсэн үнийн зохицуулалт нь ийнхүү үнэ нэмэх байв.
Мэдээж аливаа компани алдагдлаа нөхөхийн тулд барааныхаа үнийг нэмдэг нь тодорхой асуудал. Харин үүнийгээ ямар ч хүн ухаалаг хэмнэлт гэж хэлэхгүй нь ганц үнэн биз ээ.
Харин албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн цахилгааны төлбөр бүр 30 хувиар нэмэгдэж буй. Энэ нь мөн л айл өрхүүдийн адил тооцогдох ч үнийн хэрэглээний цахилгааны тарифийг бага байхаар тооцсон. Аж ахуй нэгжүүд 22.00-06.00 цагийн хооронд цахилгаан хэрэглэвэл нэг кВт нь 46 төгрөг болж хэмнэгдэнэ. Энэ нь албан байгууллагуудаас илүүтэй өдөр шөнийн ээлжинд ажилладаг үйлдвэр үйлчилгээ явуулдаг байгууллагууд хамгийн таатай боломж.
Ийнхүү айл өрхүүд өндөр үнэ төлөхгүйн тулд цахилгаанаа хэмнэж, албан байгууллагууд шөнийн цагаар ажиллаж, цахилгаанаа хэмнэж чадвал, эрчим хүчний компаниудын алдагдал жинхэнэ утгаараа арилж эхлэх гэнэ.
Г.Аянга
оллоо.мн