Смарт сити хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

лиценз, байрны төлбөр, дэлгүүрт байгаа бараа гээд бүх мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүд шууд онлайнаар авдаг үйлчилгээг нэвтрүүлэх шийдвэрийг гаргаад байгаа юм. Смарт сити хөтөлбөрийн хамгийн гол үр дүн иргэд нь дарамтгүй, төрийн алба нь тунгалаг болох юм.

1.2 сая хүн амтай Улаанбаатар хотод хүнд суртал, авлига гаарч ажил хөөцөлдөхөд дарамт байнга үүсдэг. Хүн цөөтэй боловч яагаад ийм байдал хэвээр үргэлжилж байгааг Смарт сити үйлчилгээтэй холбон тайлбарлаж болно. 100 сая хүн амьдарч байгаа Токио хотод гэхэд төрийн үйлчилгээ нь дарамтгүй, иргэд хүссэн бүх мэдээллээ гар утас, эсвэл онлайнаар хүлээж авдаг юм. Ингэж төрийн үйлчилгээ жигд хүртээж, иргэд нь сэтгэл амгалан байгаа нь смарт сити хөтөлбөртэй шууд хамаатай. Дэлхийд хамгийн өндөр хөгжилтэй 500 гаруй хот смарт сити үйлчилгээг нэвтрүүлжээ. 2012 оноос эхлэн манайд хэрэгжүүлэх боломж нөхцлийг судалж үзсэн байна.

Техник технологийн дэвшлийн нэвтрүүлэх нь смарт ситиг хөгжүүлэх хөрс суурь нь юм. Энэ хөтөлбөр бусад улс орнуудад хэрэгжихэд төрийн үйлчилгээний хурд 50-90 хувь нэмэгдэж, гэмт хэрэг 20 хувиар буурч, бизнесийн ашиг орлого 30 хувиар нэмэгджээ. Учир нь нэг байгууллагаас нөгөөрүү таксидах, эсвэл алхаж цагаа бардаг биш бүгдийг онлайн эсвэл захидал ашиглан илгээх нь тухайн иргэний цаг нарыг хэмнээд зогсохгүй, төрийн үйлчилгээг ил тод болгож байсан нь судалгаагаар тогтоогджээ.

Энэ үйлчилгээг нэвтрүүлэх 3 үе бий. Эхний үед программ хангамжийг шинэчилж, мэдээллийг нягт цуглуулах ёстой. Харин хоёрдугаарт мэдээллээ боловсруулж, тун энгийнээр иргэн бүр хүртэх боломжийг бий болгоно. Үүнд цахилгааны төлбөр, тоолуурын заалт, автобусны хуваарь, авто машины шатахуун зарцуулалт гээд бүх орлого зардал бас мэдээллээ авах боломж бий болгоно. Ингээд 2020 он гэхэд хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжтой юм.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button