Гадаадын 40 оронд визгүй зорчино
хэлэлцээрийн дагуу 40 оронд иргэд харилцан визгүй зорчих талаар мэдээллийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт хүргүүлжээ.
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь харилцан визгүй зорчих ажил дээр Гадаад харилцааны яамны хэрэгжүүлэгч агентлагаар ажиллаж байна. Одоогоор иргэдийг харилцан визгүйгээр зорчуулах асуудал дээр улс хоорондоо харилцан хөнгөлөлтийн нөхцөлтэй хэлэлцээр байгуулж ажиллаж байгаа бөгөөд улс бүр өөр өөр шаардлага тавьдаг аа. Ийнхүү тавьж байгаа нөхцлөөсөө шалтгаалан тус улсад зорчих визний хугацаа харилцан адилгүй байдаг. Харилцан визгүй зорчих тус 40 оронд 21-90 хүртэлх хоногийн хугацаанд байж болно оо. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд гадаадын олон оронд аялж зугаалж, хэлний бэлтгэлд суралцахаар явж байгаа ч зарим улсын хувьд онцгой нөхцөл тавигдаж байна. Жишээлбэл, 2004 оны 9 сарын 23-ны ноот бичигт БНСУ-ын иргэд сүүлийн 2 жилийн хугацаанд 4өөс дээш эсвэл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн тохиолдолд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино. Мөн Их британийн умард ирландын нэгдсэн вант улсын иргэн, их британийн дипломат паспорт эзэмшигч нь 30 хоногийн хугацаанд визгүй зорчих юм байна.
Иргэд харилцан визгүй зорчих орнуудын мэдээллийг танилцуулж байгаа нь олон улсын хэмжээнд Монгол улсыг сурталчлах, мөн олон улсын харилцааны гүүрийг бэхжүүлэх том алхам юм аа. Холбооны бүгд найрамдах герман улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулагдсан нь хүртэл баруун европ анх удаа Монгол улсын паспортыг хүлээн зөвшөөрч байгаа чухал алхам байсан. Энэхүү харилцан визгүй зорчиход дипломат, албан паспорттой иргэдийн хувьд 22 оронд, харин энгийн паспорттай иргэд 18 оронд зорчино. Иргэд харилцан визгүй зорчих талаар байгуулсан дараах хэлэлцээрээр заасан хугацаанд визгүй зорчих боловч зарим хэлэлцээрт паспортын төрлөөс гадны ирсэн зорилгоос шалтгаалан визгүй зорчихоор заасан байдгийг анхаарах нь зүйтэй юм.
С.Саранзаяа
Оллоо.мн