Олон улсын Нотариатын холбооны Азийн комиссын хурал Монголд боллоо
болон цахим нотариатын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцлээ. Олон улсад хэрэглэгдэж байгаа цахим нотариатын системийг монгол улсад нэвтрүүлэх боломж байгаа бөгөөд одоогоор судалгааны ажил хийгдэж байгаа юм байна.
Монгол улсын нотариатчдын танхим 2002 онд Олон улсын нотариатын холбоонд 83 дахь гишүүн болж элссэн байна. ОЛон улсын нотариатын холбоонд Европын холбооны гишүүн 21 орон болон их гүрнүүдэд хамаарах 15 орон элссэн бөгөөд дэлхий нийтийн нотариатчдын чиг хандлага, үйл ажиллагааг хөгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн байна. Олон улсын нотариатын холбооны Азийн комиссын ээлжит хуралдаан манай улсад болж байгаа нь олон талын ач холбогдолтойн дээр монгол улсад энэ төрлийн үйл ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл юм. Азийн комиссын ээлжит хуралдаанаар гишүүн орнуудын ажлын тайлан, цахим нотариатын хөгжлийн чиг хандлага болон өв залгамжлалын харилцаа зэрэг асуудлыг хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
Нотариатын хөгжлийн чиг хандлага электрон хэлбэрт орсоноор иргэдэд үзүүлэх үйлчилгээ нь илүү хялбар болох ч нөгөө талаар олон талын нотлох баримт шаардахгүй бол эргээд эрсдэл үүсгэх тал байгааг ч хэлж байна. Тйимээс монголд цахим нотариатын системийг нэвтрүүлхийн тулд олон талт судалгаа хийж, хууль эрхзүйн орчинг нь боловсронгуй болгох шаардалагтай байгаа юм.
Нотариат гэдэг нь гэрчлэл бөгөөд иргэн аж ахуйн нэгжийн эдийн засгийн харилцаанд үүссэн гэрээ хэлэлцээрийг баталгаажуулахын зэрэгцээ ямар нэгэн маргаан үүссэн тохиолдолд гэрчлэх үүрэг гүйцэтгэдэг юм. Тэгхээр нотариатын хөгжил зөв байж чадвал нийгэмд зөв харилцаа үүсэх эх үндэс болох юм. Энэ ч үүднээс хөгжлийн чиг хандлагад онцгой анхаарах шаардлага байгаа юм.
С.Саранзаяа
Оллоо.мн