ДЭЭЛТЭЙ МОНГОЛ наадам хүрээгээ тэлжээ

амжилттай зохион байгуулж дууслаа. Энэ жилийн Дээлтэй Монгол наадмын зохион байгуулагчаар ССАЖЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, ажилласан юм. Харин хамтран зохион байгуулагчаар Түмэн эх чуулга, Монгол Костюмс зэрэг компаниуд оролцжээ. Анх Дээлтэй Монгол наадам 2007 онд 200 гаруй оролцогчидтой эхэлж байсан бол өнөөдөр 12 мянган оролцогчийг хамарсан том арга хэмжээ болтлоо өргөжин тэлжээ.

Хоёр ойтой нялхсаас 80 настай ахмадууд хүртэл ихээр оролцож байгаа нь энэ жилийн Дээлтэй Монгол наадмын бас нэгэн онцлог байв. Уг наадмын хамгийн гол үзүүлбэрийн нэг нь үндэсний хувцсаар гоёсон иргэдийн баярын жагсаал буюу баярын парад байдаг билээ. Үндэсний баяр наадмаас Дээлтэй Монгол наадам нь олон үндэстний дээл хувцсаа цаг үе загварыг үл харгалзан өмсөж сонирхуулах байдлаараа ялгардаг нь энэхүү наадмын давуу тал нь болдог гэж хэлж болно.

Наадмын урлагийн тоглолтыг Drum Stick охидын бөмбөрийн хамтлаг эхлүүлсэн бол ДБЭТ-ын уран бүтээлчид Чингис Хаан дуурийн Чингис хааны арины хэсэг, Хан Бүргэд дуурийн полонез бүжгийг ирсэн зочдод сонирхууллаа. Мөн Монгол Костюмс-ын загварын шоу үзүүлбэрүүдийг толилуулсан юм. Энэ жилийн наадамд 100 гаруй гадны жуулчид оролцсоноос дөрвөн жуулчид үндэсний дээл өмсөж баярын парадад оролцлоо. Жуулчдын үзэх дуртай баярын тоонд тус наадам маань зүй ёсоор багтдаг болсон нь манай оронд ирэх аялагчдын тоог нэмэгдүүлж байгаа нь гарцаагүй юм. Үндэсний дээл хувцсаараа гоёсон иргэдийг зургаан төрөлд хуваан шилдгүүдийг тодрууллаа.

Шалгаруулалтын хөтлөгчөөр Эмоц продакшины жүжигчин С.Тэмүүжин, Д.Түвшинтөр нар байсан нь тэнд хуран цугларсан үзэгчдийг хөгжөөж байлаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд СУИС-ын угсаатан зүйч судлаач багш нар, Монгол дээлээ судалж байгаа доктор профессор нар наминацуудыг шалгаруулж байр эзлүүллээ. Үүнд шилдэг бяцхан арван оролцогч шалгарснаас ах дүү ихэр н.Содбилэг, Содбаяр, Шилдэг гадаад хос наминацид Ж.Эрдэнэсүрэн, Дан эллес, Шилдэг дүүргээр нийслэлийн Хан-Уул дүүрэг, идэвхитэй оролцсон байгууллагаар Цаст Цагаан Алтай ХХК нар тус тус энэ жилийн Дээлтэй Монгол наадмын шилдгүүдээр шалгарлаа. Энэ үеэр шүүгчид маань дараа дараагийн жилийн наадамд анхааруулах чанартай хэдэн зөвлөгөөг өгсөн юм.

Энэ бол хүүхдүүд үндэстэн, үндэстнийхээ хүүхдийн дээлийг өмсөх хэрэгтэй байна. Тэрнээс хаан хатны дээл өмсөөд оролцох биш гол нь хүүхдийнхээ дээлийг дараагийн Дээлтэй Монгол наадамдаа өмсөж орохыг анхааруулсан юм. 2013 оны Дээлтэй Монгол наадмын бас нэг томоохон зорилго бол Геннист бүртгүүлэх явдал байлаа. Тэгвэл Хангарьд ордны 15 давхраас хоёр камер, Төв талбайгаас хоёр камер, нийтдээ дөрвөн камераар бичлэг зэрэг хийгдэж ирэх долоо хоногт Англид байрладаг Геннисийн рекорд бүртгэх газар руу явуулах ажээ. Тус бүртгэлийн газрынхан зургаан долоо хоногийн дараа зохих хариуг илгээснээр хэвлэлийн бага хурал хийж нийт монголчууддаа геннист бүртгэх үгүйг мэдээллэнэ гэж албаны хүн нээлтийн үеэр хэлсэн нь цугларсан иргэдэд баяр дээр нь баяр нэмсэн мэдээ байв.

Ингээд наадмын үйл ажиллагаанд ирсэн үзэгчидээс сэтгэдлийг нь сонслоо.

Цаашид уламжлал болгон зохион байгуулж байх нь зөв юм

Баянзүрх дүүргийн иргэн Х.Цогзолмаа

-Сэтгэгдэл сайхан байна. Өнөөдрийн арга хэмжээг гэр бүлээрээ ирж сонирхож байна. Жил ирэх тусам улам үзүүштэй сайхан дээлтэй наадам болж байна. Цаашид уламжлалт баяр болгон зохион байгуулж байх нь зөв юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа уламжлалт баяр болох цагаан cap, Улсын баяраараа дээлээ өмсөх нь элбэг болжээ. Нэг талаараа өв соёл, зан заншилаа алдагдуулж, мартагдуулахгүй байна гэдэг сайшаалтай. Бүр цаашлаад хойч үеийн залуу хүүхдүүддээ сургамж өгч байна.

Ахиц дэвшил үнэхээр гарсан байна

Сүхбаатар дүүргийн иргэн Л.Болдсайхан

-Би анх зохион байгуулагдаж байхад нь үзэж байсан өнөөдөр ингээд дахин үзэж байна. Ахиц дэвшил үнэхээр гарсан байна. Үзэх харах зүйл их байна. Дээл гэдэг үндэсний хувцас ямар агуу гайхамшигтай хувцас гэдгийг үнэхээр харуулж чадлаа. Миний хувьд маш их бахархаж байна. Үзүүлбэрийн дээлнүүд таалагдлаа монголчууд мөн ямар уран бэ гэдэг нь эндээс харагдах жишээтэй ийм л сайхан наадам болж байна даа.

Ирэх жил үндэснийхээ хувцсаар гангарч оролцоно

Чингэлтэй дүүргийн иргэн М.Энхбулган

-Монголчуудын хувьд хүсэн хүлээдэг наадам болно гэдэгт итгэлтэй байна. Хараад байхад гадаадын жуулчид их олноороо үзэж байгаа харагдлаа. Энэ нь нэг талаараа жуулчидийг татах сайхан үзвэр болж чадна гэж итгэж байна. Ирэх жилийн Дээлтэй Монгол наадамдаа үндэснийхээ хувцсаар гангарч оролцоно гэсэн бодолтой байгаа.

Ирэх жил бүр олуулаа болоод ирнэ

Хан-Уул дүүргийн иргэн О.Цэнгүүн

Миний хувьд энэ жил анх удаагаа Хан-Уул дүүргээс оролцож байна. Урьд нь бодоод байсан чинь үндэснийхээ хувцасыг цөөхөн өмсөж байсан санагдана. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ маш зохион байгуулалттай болж байгаа нь ямар түвшинд байгааг харуулж байна. Ирэх жил дахиад оролцоно. Оролцохдоо бүр олуулаа болоод оролцоно.

Т.Анарчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button