Алтан медаль авна гэж зорьсондоо хүрсэн

Тэрээр Лондонгийн олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, хүрэл медальт ОХУ-ын алдарт тамирчин Миша Алоянтай тулалдаж гайхамшигтай ялалтыг авчирч чадсан. Өдгөө 18 настай тэрээр Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг буухиалах ирээдүйтэй тамирчин гэдэг нь нотлогдлоо. Ингээд залуу тамирчин Х.Энхдэлгэртэй ярилцсанаа хүргэе.

-Универсиадын аварга болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Оюутан универсиад наадмаас алтан медаль хүртсэндээ баяртай байна. Миний хувьд дөрвөн удаа тоглож энэхүү амжилтанд хүрлээ. Эхний тойрогтоо Казакын тамирчин, дараа нь Узбек, Тажекийг хожоод хамгийн сүүлд ОХУ-ын шилдэг тамирчныг хожсон явдал миний хувьд үнэхээр хувь тохиол байлаа. Энэ тамирчин Лондонгийн олимпийн рингэнд хагас шигшээ шатанд Монголын боксчин Н.Төгсцогттой тулалдаж, ялагдаж байсан юм билээ.

-Универсиадад Монголын боксчид анх удаа хүч сорьж байгаа гэхэд өндөр амжилт үзүүлсэн. Яах аргагүй боксын түүхэнд шинэ хуудас нэмж өгсөн сайхан үйл явдал боллоо?

-Тийм ээ. Манай боксоос долоон тамирчин Универсиадад оролцсоноос нэг алт, таван хүрэл медаль хүртэнэ гэдэг том амжилт. Тэднийхээ амжилтаар ч бахархаж байна. Манай ширэн бээлийтнүүд үнэхээр илүүрхсэн.

-Жинд тань хэдэн тамирчин оролцсон бэ?

-Боксын төрөлд 31 орон оролцсон. Миний жинд 19 тамирчин өрсөлдсөн.

-Хамгийн хүнд тоглолт хаанахын тамирчин байв?

-Ямар орны боксчинтой тоглох нь мэдэгдэхгүй байсан болохоор хамгийн эхний тоглолт эвгүй байсан. Гэтэл удалгүй эхний тойрогтоо тоглоод л тайвширчихсан. Аваргын төлөөх тоглолтон дээр маш олон дэмжигчтэй эзэн орны тамирчинтай тоглоно гэж бодохоор жаахан эмээж байсан. Гэхдээ гайгүй. Санасандаа хүрсэн.

-Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв. Бэлтгэл сургуулилт хэр хангагдсан байсан бэ?

-Бэлтгэл сургуулилт сайн байсан. Ер нь тамирчин хүн өөртөө итгэлтэй байж л тэмцээн уралдаанд оролцоно шүү дээ. Алтан медаль л авна гэж зорьсон, түүндээ хүрсэн. Тийм учраас би өөрөө өөртөө маш итгэлтэй байсан.

-Боксын спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?

-Боксын спортоор гурван жил хичээллэж байна. Гантулга, Намхай багшийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Би одоо 18 настай. Нийслэлийн 79 дүгээр сургуулийг төгссөн.

-Цаашдын зорилго төлөвлөгөөний тухайд?

-ДАШТ болон цаашдаа олон тэмцээн хүлээж байгаа. Бүх тэмцээндээ хичээж оролцоно гэсэн бодолтой байна.

-Бокс юугаараа сонирхлыг тань татах болов?

-Миний хувьд бүхий л спортыг сонирхоод явж байсан. Тэгж байгаад л боксд илүү татагдсан гэх үү дээ.

-Гуравхан жил хичээллээд Оюутны универсиадын аварга болно гэдэг том амжилт. Өмнө нь ямар амжилтуудыг үзүүлж байв?

-Өсвөрийн болон Залуучуудын улсын аварга болсон. Кубад болсон тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Би 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд жиндээ түрүүлж шигшээ багт харъяалагдсан.

-Багш тань финалын төлөө тоглохоор гарахад тань юу гэж зөвлөсөн бэ?

-Багш маань ринген дээр хамт байсан болохоор сэтгэл зүйгээ тайван байлга гэж зөвлөсөн. Энэ утгаар багш маань хамгийн түрүүнд баяр хүргэсэн. Адидас фирмийн хувцас өмсдөг. Шигшээ багаас 250,000 төгрөгөөр цалинждаг. Үндсэн шигшээ багт нь хамрагдаагүй. Цалингаа амьдралдаа зарцуулаад л явж байна.

Д.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button