Их дуулга-аас эмэгтэй тамирчид 2 медаль хүртлээ

амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд дэлхийн 40 орны 300 орчим жүдоч өрсөлдсөн бол манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй гурван жинд нийт есөн тамирчин оролцож, хүч бяраа сорьлоо.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу түрүүлбэл 500, мөнгөн медаль хүртвэл 300, хүрэл медаль авбал 200 оноо олгодог энэ сорилд манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг мөнгө, 63 кг-ийн жинд Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Харин Их дуулга-ын эхний гурван байрыг гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтайгаар Бразил, гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай Герман, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн зохион байгуулагч ОХУ-ын тамирчид авлаа.

Манай баг тамирчдын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар 40 орноос 15 дугаарт шалгарлаа.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button