Монгол Улс дэлхийн стресстэй улсуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэв
Үүний баталгаа болж бас нэг дүн гарчээ. Дэлхийн нийт 206 улсаас манайх дооросоо 4-р байр эзэллээ. Бодит байдал үнэхээр ийм байгаа болхоор хэнч маргахгүй байх.
Bloomberg агентлагаас дэлхийн хамгийн их стресстэй улсуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ тэд дотоодын нийт бүтээгдэхүүн, 100 мянган хүнд оногдох аллага, дундаж орлого, эрх тэгш байдлын үзүүлэлт, авлига хээл хахууль, ажилгүйдлийн хэмжээ, хүн амын дундаж наслалт, хотуудын бохидолтын хэмжээ зэргийг авч үзсэн байна.
Жагсаалтыг 70.1 гэсэн үзүүлэлтээр Нигер улс тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл, тус улсын иргэд дэлхийн бусад орны оршин суугчдаас хамгийн их сэтгэлийн дарамт, хямралд ордог гэсэн үг. Бараг л дэлхий дээрх там гэж хэлж болохоор аж.
Нигерийн араас хоёрдугаарт Өмнөд Африк улс 70 гэсэн үзүүлэлтээр маш ойрхон бичигджээ. Хэдийгээр сүүлийн 20 гаруй жилийн турш тус улсын иргэдийн амгалан тайван байдал харьцангуй баталгаажсан ч Bloomberg-ийн шинжээчид 100 мянган хүнд оногдох аллагын үзүүлэлтийг 31.8 хувь гэж тодорхойлжээ. Харин тус улсын нэг хүнд оногдох дотоодын нийт хэмжээ нь эхний 10-т орсон улсуудын дунд харьцангуй их буюу 7257 ам.доллар байгаа аж.
Жагсаалтын гуравдугаарт 57.6 гэсэн үзүүлэлтээр Эль-Сальвадор улс бичигдсэн бол Монгол Улс 55.4 гэсэн үзүүлэлтээр дэлхийн хамгийн их стресстэй орнуудын жагсаалтын дөрөвт бичигджээ. Манай улсын хувьд 100 мянган хүнд оногдох аллагын үзүүлэлт нь 8.7 хувь, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4213 ам.доллар, эрх тэгш байдлын үзүүлэлт 36.5 болон авлигын үзүүлэлт 36 оноотой байна.
Bloomberg-ийн судалснаар дэлхийн хамгийн стрессгүй улсаар Норвеги тодорчээ. Тус улс 5.4 гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Тэдний араас Люксембург, Швейцарь, Швед, Австрали, Дани, Финланд, Исланд, Канад, Герман бичигджээ. АНУ-ын хувьд стрессгүй улсын жагсаалтыг 25.7 гэсэн үзүүлэлтээр 21-т бичигдэв.
Дэлхийн хамгийн их стресстэй 10 улс
1. Нигери
2. Өмнөд Африк
3. Эль-Сальвадор
4. Монгол Улс
5. Гватемала
6. Колумб
7. Пакистан
8. Ямайк
9. Македон
10.Болив
See more atbloomberg.com/үisual-data/best-and-worst/most-stressed-out-countries
Ч.Өрлөг