Пропорцианал системийн ард нуугдагсад буюу 28 азтан
алхан аль нэг далайн эрэг бараадан жаргалаа эдэлцгээдэг үе билээ.
Ямартай ч УИХ-ын нэгдсэн чуулган энэ зун байтугай, намрын эхэн сард ч хуралдахгүй. Яаралтай хуралдаан зарладаггүй л юм бол эрхэм гишүүд төрийн ордонд энэ зундаа хөл тавихгүй гэсэн үг.
Монгол Улсад парламентын засаглал жинхэнэ утгаар төлөвшиж эхэлсэн 1992 оноос УИХ-ын сонгуулийг можаратор системээр явуулж ирсэн нь ихээхэн хэл ам, алдаа завхрал дагуулж байна гэсээр 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог буюу можаратор. пропорционал хосолсон системээр анх удаа явуулсан билээ.
Можаратор системээр сонгууль явуулахад улсын хэмжээний 76 тойрогт өрсөлдөн ялалт байгуулсан 76 гишүүн бүх ард түмнийхээ шууд санал хураалтаар тодорч, УИХ-ын эрхэм гишүүнээр сонгогддог байсан.
Сонгогчдын саналыг луйвардах, мөнгө, бэлэг сэлт тараах, сонгуулийн тойрогт ажиллагсадыг худалдаж авах замаар элдэв янзын будлиан гаргадаг байсан ч можаратор системийн сонгуулиар ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогддог байсан тэр систем нь эргээд харахзад арай л илүү ардчилсан, шударга сонголт байжээ.
2012 оны УИХ-ын сонгуулиар тойрогт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсзн 48 гишүүнээс гадна намын нэрсийн жагсаалт буюу пропорцианол системийн ард нуугдсаар УИХ-ын гишүүн болсон 23 эрхэм энэ өдрүүдэд чухам хаана юу хийж яваа нь ёстой л чөтгөр бүү мэд болчихоод байна.
Хуучных шиг тойрогтоо очиж иргэд сонгогчидтой уулзаж тэдний санал бодлыг хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэх юм байх гэтэл намын нэрийн ард нуугдагсад ёстой л нэг сулдаа ганхаж яваа нь тодорхой.
Намынхаа нэрийн ард нуугдан УИХ-ын гишүүн болсон МАН-ын ес. АН-ын 10. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн долоо. ИЗНН-ын хоёр нийтдээ 28 эрхэм нийт УИХ-ын гишүүдийн 20 хувь нь болж байгаа.
Намын жагсаалтын ард нуугдсаар өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн гэгдэж яваа энэ 28 хүний тал хувь нь монголын улстөрд гавьяа байгуулах цаг нь өнгөрсөн өвгөчүүл байгаа бол тал хувь нь гудамжны улстөр хийж явсан гавьяагаа дарга нараараа үнэлүүлж, 33 нь шовойгсод юм.
Ажлаа хэнд тайлагнах нь тодорхойгүй, тухайлсан дэмжигч, сонгогчгүй намын жагсаалтынхан тойргоос сонгогдсон гишүүд нь иргэд сонгогчидтойгоо уулзахаар хөдөө орон нутгийг зорьсон энэ үед ёстой л юу дуртайгаа хийж, цаг нөхцөөж явна.
Тухайлбал Шударга ёс эвслийн нэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Баянсэлэнгэ. O.Баасанхүү нарын гишүүд уулзаж ажлаа тайлагнаж санал хүсэлтийг нь сонсох сонгогч байхгүй учир намын дарга Н.Энхбаярыг сахиж, гэрийнх нь үүдээр эргэлдэн эхнэр О.Цолмонгийнх нь сэтгэл санааг тайвшруулсан шигээ энэ зуныг өнгөрүүлж байна.
Ялангуяа хэдхэн хоногийн өмнө АТГ-аас Н.Энхбаяр болон түүний хүү Э.Батшугарын хадмын гэрт нэгжлэг хийх үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар хамгаалагч цагдаа нартай ёстой л нэгийгээ үзэлцэх шиг болно лээ.
УИХ-ын гишүүн, тэгээд ч эмэгтэй хүний биед халдаж зүрхлэхгүй гэж тооцолсон УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ ямар ч гэсэн цагдаа нарын хамгаалалтыг давж Н.Энхбзярын гэрт орж дөнгөсөн. Намын нэрээр УИХ-д орж ирсэн тойроггүй гишүүдийн зарим нэг нь ийм л ажил амжуулж явна.
Ер нь бол УИХ-ын гишүүд нэг туслах, зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд ч мөн адил аймаг болгонд хоёр бие төлөөлөгчтэй гэж байгаа.
Тойрогтой гишүүдийн хоёр бие төлөөлөгч тойроггүй гишүүдийн бие төлөөлөгчдийг бодвол хамаагүй их ажлын ачаалалтай байдаг тул можаратор, пропорцианал системээр сонгогдсон гишүүдийн дунд бие төлөөлөгчдийн тоо, хөрөнгө мөнгөний асуудлаар томоохон маргаан зөрчил өрнөсөөр л байгаа.
Ер нь ч намын жагсаалтаар УИХ-д автоматаар орж ирсэн тойроггүй гишүүдэд хоёр ч бие төлөөлөгч гарган өгч, төсвийн мөнгийг үp ашиггүй зарцуулдаг өнөөдрийн үрэлгэн тогтолцоог халах цаг болсон.
Жил ирэх тусам тооцоо судалгаагүй, зардал мөнгө нь нэмэгдсээр байгаа УИХ-ын төсвийг 2014 онд 8687.1 сая төгрөг байхаар тусгасан нь өнгөрсөн оны төсвөөс тав орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм билээ.
Зөвхөн энэ жил л гэхэд УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдааны танхимуудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулан 2555.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа.
Энэ зардал дээр тойрогтой, тойроггүй гишүүдийн бие төлөөлөгч, туслахуудын цалин хөлс нэмэгдэхээр УИХ-ын данхайсан төсөв, санхүү улам томрох нь ойлгомжтой.
Эцсийн эцэст намын нэрийн ард нуугдсаар УИХ-д шууд орж ирсэн тойроггүй, тухайлсан сонгогчгүй, ажлаа хэнд тайлагнах нь тодорхойгүй сулдаа ганхсан 28 гишүүдийг эргуүлэн татдаггүй юм гэхэд тэдэнд зориулах төсөв мөнгийг тодорхой хэмжээгээр танаж. тойрогтой гишүүдэд зарцуулах нь шударга ёсонд нийцэх бус уу.
Ер нь ч тэгээд намын нэрийн ард нуугдан суусаар хууль тогтоох дээд байгууллагад орж ирдэг энэ гажиг тогтолцоог даруйхан өөрчлөх шаардлагатай.