ҮДБЭЧ-ынхан ухаалаг гар утасны аппликейшнтэй болжээ
Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон Дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон юм.
Одоогоор хорь гаруй дуучин, Үндэсний хөгжмийн их найралын 70 орчим хөгжимчин, АЖ, ТШ Ц.Сэвжидийн нэрэмжит 50 гаруй бүжигчин, уран нугараач, уран сайхны удирдагч, багш нар, захиргаа, маркетинг, арын алба нийлсэн нийт 220 ажиллагсад, тусгай мэргэшсэн өндөр ур чадвар бүхий уран бүтээлчидтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэгвэл тус хамт олон технологижсон нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж, ухаалаг гар утасны аппликейшнтэй болж байгаа ажээ. Хэрвээ та samsung загварын гар утастай бол өөрийн гар утасны playstore цэснээс Mongolianensemble аппликейшныг татаж авч суулгаад ҮДБЭЧ-тай холбоотой бүхий л мэдээллийг авч болох гэнэ. Үүнд уран бүтээлчдийн танилцуулга, тоглолтууд, ардын урлаг холбоо барих гээд бүхий л үйл ажиллагааныхаа талаарх мэдээлийг багтааж байгаа ажээ.
Үүнээс гадна Apple брендийн гар утаснуудад удахгүй аппликейшн суурилагдах юм байна.
Г.Уянга
оллоо.мн