Борооны улмаас туул голын ус үерийн хэмжээнд хүрлээ
бороо орсны улмаас айлууд усанд автсан, хүн гэрээсээ гарч чадахгүй байна, автомашин үерийн усанд суусан гэсэн дуудлагыг 1753 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах шуурхай салбарын зургаан албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч дөрвөн автомашинтайгаар очиход Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 500 метр орчим Туул голд зургаан иргэн голын салаанд боогдсон байсныг аюулгүй газар байрлуулсан, 40 орчим автомашин голын эрэг дагуу голын ус хальснаас усанд суусан байсныг аюулгүй газарт байрлуулж, ус татархаар өөрсдөө гарах боломжтой зарим тээврийн хэрэгсэлд аюулгүй газарт гарах талаар зөвлөгөө өгч, нэг байшин усанд автаж, нэг гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, Баянзүрхийн гүүрийн зүүн талд нэг автомашин усанд суусан байсныг татаж гарган аврах ажиллагааг явууллаа. Хүний амь нас эрсдээгүй байна.
Цаашид ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг түр зуурын бороо орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа тул Аялал зугаалга, амралтын үед иргэд аюулгүй байдлаа хангаж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж, машинаар гол гатлахыг оролдохгүй байх, бага насны хүүхдийг хяналттай байлгах, голын усны түшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байж аюулгүй байдлаа сайтар хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Л.Тамир
Оллоо.мн